Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Хавар болж чи дэргэд үгүй.

Бичсэн: Чойрын Хүү
18:14 , 2010-04-27 .. Бичигдсэн: Бодол .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Манай нутгын хавар яг л хэвээрээ. Жаахан л салхинд хамаг шороо нь тэнгэрт гарч буухдаа булт олныг бухимдуулж,  хамар хоолой, нүд рүү чихнэ. Амьсгалж чадахаа болитол, тэр байтугай хажуу хүнээ харахын аргагүй болтол шуурна гээ ч. Өнөөдрийг би тийм л өдөр болох нь гэж бодсон боловч ажил тарахын өмнөхөн гадаа нам жим, ажин түжин болж жаргах гэж буй наран илч муутай ч ихэмсэг нь аргагүй баруун хойно ярвайж байхийн. Бодвол маргааш сайхан өдөр болох бололтой. Өглөөдөө тиймэрхүү байсан тэнгэр үдээс хойш сайхан цэлмээд ажлаа таран алхаж явахад өсвөр насныханаас авхуулаад үе тэнгийн залуус хамтдаа их жа...


Амьдрал тэтгэх ариухан үйлтгэл ээ гэж хэхэхэхэ..................

Бичсэн: Чойрын Хүү
17:51 , 2010-04-27 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ес эхлэх шөнө
Ертөнцийн жамыг дагаж
Засгийн төмөр орон дээр
Залуу настайгаа золгов..........



Алтан шаргал мододтой
Аглаг ойн гүнд нэгэн агуй буй
Түүн рүү хир барагийн хүн орох нь үгүй
Түрэмгий нь дэндсэн омголон залуу л орно
Уг агуйд залрахын учир юун хэмээн асуухул
Ум зандан рашаан буй хэмээхүй
Тэр рашааныг амсвал нэг насны жаргалыг амталж
Тэнгэрийн ивээлийг олсон юм мэт баясаж явдийм.



Давчуухан хугацаатай богинохон үдэш
       аадар бороо шиг асгарсан тачаал
Дахин ирэхгүй ахархан жаргал
       анхны шөнө шиг ариухан үйлтгэл
Шингэн дуу, нүцгэн бие
       тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй
Шимэх уруул, нүгэлгүй...


Нулимс мэлтэлзүүлж, сэтгэл дүүргэдэг, бодол ээнэгшүүлж, хийморь босгодог нутаг минь........

Бичсэн: Чойрын Хүү
17:08 , 2010-04-27 .. Бичигдсэн: Шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Ижийн минь сэтгэл шиг уужуухан талд
Эцгийн минь дүр шиг мөнхөд орших
Энэ хорвоод эгэлхэн
Их говьдоо сүрлэгхэн
Энэ л миний шүтлэгтэй Чойрын Богд уул аа.


Хан холоос цуутай
Халхын уудам нутаг
Хадган цэнхэр өнгөтэй
Говьсүмбэрийн уулс
  Харь нутгийн хүмүүсийн
  Хараанд өртсөн
  Үйзэн цэнхэр
  Оцол Сансарын уулс - Миний Боржигон



Ээрэм цэнхэр талынхаа чулуу бүхнийг илж
Энхэр бүлээн хайраараа ирмэг бүрийг нь зөөллөж
Эхийн уяхан сэтгэлээр толгод бүрээ үнсэж
Эцгийн уужуу ухаанаар тойром бүхнээ үлээдэг
Энэ нутгын минь өвгөн салхи аа


Талын өвгөн салхи эргэн хурган домог шивнэнэ
Тавилан төгс Монгол түмний түүхийг сэвшиж а...


Би...............

Бичсэн: Чойрын Хүү
16:54 , 2010-04-27 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Би - Эргэл мөргөлийн эрэлчин
                    Гуниггүй бадарчин
Эсрэг тэсрэгийн нэгдэл
                    Гудиггүй сэтгэлтэн
Эндүү андуугын эзэн
                    Бурхангүй ноён
Эгэл боргилын дүр
                    Буянгын үр ээ.........



Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ
Басаж хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ
Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана
Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална



Ай даа миний залуу нас
Хүрэн тасын хийморь даль
Андуу жаргалд дэндүү умбасан
Хүлээх завгүй омголон үе
  Нүгэлтэй нөхөрлөн наргиж цалгиж
  Нүцгэн орчлонг умартан мансуурч
  Шүлэглэж, с...


Хүлээж л байна даа амрагхан минь.

Бичсэн: Чойрын Хүү
16:04 , 2010-04-27 .. Бичигдсэн: Шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Зөөлөн цэнхэр бороо үе үесхэн зүсрээд
Зөрүүд хонгор салхин царцаан царгиатай исгэрээд
Борог шивээн толгой бодол дагуулж долгилоод
Болох л ёстой жамаараа намар л болж дээ. Найз минь.
Намар намраар нас дарж ухаан тэлдэг хорвоод
Намтар богинохон биений минь нэгээхэн хэсгийг тээж
Бүсгүй хүний үйлээ даган хөл нэгэнт хүндэрсэн ч
Бүтдэггүй л юм бүтдэггүй хорвоод шүд зуугаад яахав дээ.
Үнэг хайчлан баривч эсгэн хүлээгүйгээс хойш
Үртэй болно гэж гэнэн зүрхээ хуураагүй ээ
Төөрч ирсэн дутуу заяатай улаан цусны гүйдлээсээ
Төмөр зүрх гарган нүүр буруулсаан чи бидэн
Үрийн тэнгэр ханийн заяаг гомдоож хорвоог хуваачаа...


Орхиод одсон одхон Оюунанаа чамдаа

Бичсэн: Чойрын Хүү
13:13 , 2010-04-27 .. Бичигдсэн: Шүлэг .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Шүлгийн шивнээ болон урсах
Насан багахан үеийн хонгор
Сүсэг бишрэлийн шүтээн болсон
Нартад ховорхон миний л хонгор


Онож алдсаныг дэнслэгч цаг хугацааны диваажинд дэргэд чинь байж
Юмдүүжин цэцэгийн эмзэгхэн дэлбээ адил гарыг чинь атгаж
Урсан урсан өнгөрөх хоног өдрийн нугачаанд сөхрөлгүй
Кар*-тай өвлийн жихүүнд жиндэж үзэлгүй
Анир чимээгүй оддын шивнээ дуулдам үдшээр наланхан сууж
Дутаж гомдсон сэтгэлээ аргаданхан чиний л дэргэд жаргахсан даа Оюунанаа.....


Жавар үргээж
Жаргалтай инээсэн - Нүд
Нүгэл үргээж
Нүдээрээ инээсэн - Охин

Сүүн зүүдний ээдрээгээр бодол зангидаж хүлээе
Сүсэг итгэлийн тарнийг зүрхэндээ...


LINUXCON - Japan 2010

Бичсэн: xvv
02:53 , 2010-04-25 .. Бичигдсэн: Мэдээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Линукс системийг сонирхогчдийн Японд болж байгаа олон улсын 2 дахь том арга хэмжээ...

Энэ оны 9 сарын 27-29-нд Токиод Линукс Сан/Linix Foundation-с LinuxCon-Japan 2010 чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ нь Ази ба Номхон далайн орнуудын бүсэд Линукс Сангаас зохиож байгаа анхны том хэмжээний арга хэмжээ гэдгээрээ онцлогтой.

Японд болж байгаа учир шалтгааныг Японд сүүлийн жилүүдэд гадны IT-гийн мэргэжилтнүүдийн тоо огцом өсч байгаа, линукс нээлттэй эхийн програм хангамжийн зах зээл хөгжих нилээд ул суурьтай ирээдүй харагдаж байгаатай холбоотой тайлбарлаж болох юм....


Apple iPhone-ний шилдэг 16 тоглоом

Бичсэн: xvv
02:50 , 2010-04-25 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Apple iPhone, iPod Touch болон одоо шинээр гарч байгаа iPad зрэг бүтээгдэхүүнүүдийг маш амжилттай сайн борлогдоход нөлөөлж байгаа зүйл бол төрөл бүрийн сонирхолтой програм, тоглоомууд билээ. iTunes Store дээр хэдэн зуун мянган тоглоом байгаа бөгөөд 2 жилийн өмнө нээгдсэн энэ дэлгүүр нь саяхан 3 тэрбум дахь борлуулалтаа тэмдэглэж байсан билээ. Ингээд би интернетээр судалж байгаад өөрийн iPhone дээр суулган тоглож байгаа тоглоомуудаас шилдэг 16-г нь танилцуулъя.
Яг 16 гэсний учир гэвэл iPhone-ны нэг дэлгэцэнд 16 зүйл багтдаг билээ. Ер нь төрөл бүрийн тоглоомуудаас суулгаж үзсэн бөгөөд ...


iPhone дээр Android

Бичсэн: xvv
02:44 , 2010-04-25 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
...


Google амьтдын яриаг орчуулж байгаа гэнэ

Бичсэн: xvv
02:42 , 2010-04-25 .. Бичигдсэн: Мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Google Android-ын нэгэн сонирхолтой application-ыг нийтэд зарлав энэ нь амьтдын яриаг орчуулж бидэнд хүргэх юм гэнээ. Ажиллагааны зарчим нь та амьтдын яриаг бичээд сервер рүү дамжуулахад таньд англи хэл дээр орчуулаад өгөх нь. За тэгээд ямар ямар амьтдын яриаг орчуулах вэ гэхээр: муур, нохой, шувуу, туулай, далайн гахай, үхэр зусаг, яст мэлхий, морь, тахиа, хонь, илжиг гахай юм байна. Android-той утастай бол туршаал үзмээр юм байна.

Б...



Санаж байна......................

Бичсэн: Чойрын Хүү
13:06 , 2010-04-19 .. Бичигдсэн: Шүлэг .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Санасан сэтгэлээ аргаданхан чамайгаа би үнсдэг
Сарны шувуу шиг нисчих вий гэсэндээ чанга тэвэрдэг
Самсаа шархируулж бодол аргаддаг үсийг тань үнэрлэдэг
Сар нарны зааг дээр санан байж чамдаа би очдог оо.


Намраар буцах тогоруу гэгэлгэн бодол орхино
Хөндий даган цайрах жихүүн цайвар бороо зүсэрнэ
Хөдөс борогхон толгод цэцэгсийн шүүдэрт жиндэнэ
Хөглөж амжаагүй үгс эргэн хурган бодолд зангирна
Хөвөрч одох цуваа гунигт нүднээ алсрана
Намраар буцах тогоруу ...


Шадар гурван цэрэг 3н жилийн хойно

Бичсэн: g84
10:23 , 2010-04-16 .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос

Энэ бол бидний шинэ үеийн түүх билээ. Монголчуудыг КИМYРА АЯАКО шиг ойлгодог хүмүүст зориулав.

 
Намайг багад хажуу айлаас давс, хайч, бахь бүр цайны ус зэрэг ахуйд дутагдсан зүйлс гуйлгахаар зараалд их явуулдаг байлаа. Би Довдон гэдэг өвгөнийд хүрч очин заримдаа асууж чаддаг, заримдаа асуулгүй гараад ирдэг хүү байсан юм. Өвгөн 16 настайдаа тэмээгээр оргож Монголд ирсэн гэж ярьдаг бөгөөд хатуу ширүүн зантай, амьдралынхаа туршид бүхнийг өө...



Хориэмон

Бичсэн: xvv
22:20 , 2010-04-06 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 7 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Токио Их сургуульд сурч байхдаа 1997 онд хоомпээж хийдэг компаниа байгуулах үед Такафүми Хориэ гэдэг энэ залууг хэн ч таньдаггүй байлаа.

Түүний байгуулсан Livedoor гэдэг компаний үйл ажиллагаа урсдаг шатаар дээш өгсөх мэт саадгүй урагшилсаар 2005 он гэхэд бэйсболын баг худалдаж авахыг оролдох, телевизийн сувгийн ихэнхи хувьцагааг худалдаж авах хэмжээнд "том" хөдөлж эхлэхэд олон нийт түүнийг мэддэг болж, анхаарал хандуулж эхэлсэн ю...


Хүсэл

Бичсэн: xvv
00:18 , 2010-04-06 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Бүсгүй минь би чамайг маш ихээр хүсэж байна
Бөглүү сэтгэлийн гүнд цоожилж гинжлээд дийлдэхгүй нь
Бүрэнхий үдшээр одод чиний нэр болж анивчаад
Бүх л өдрийн турш инээмсэглэлийг чинь харахыг хүсдэг

Зөөлөн уруулд чинь уруул шүргэхийг хүсэж байна
Зүрхний гүнд халуун гал дүрэлзэж байна
Зүүд нойронд минь эргэлдэн бүжих үзэсгэлэнт гүнж чиний
Зүйрлэмгүй жаргалтай инээдийг үргэлж сонсохыг хүсэж байна
...

...


Яг одоо л би үнсмээр байна

Бичсэн: xvv
23:42 , 2010-04-05 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Ялдамхан жиргэх хос болжмор шиг наалдан суугаад
Янзаган нүд, хамар, хацар дээр чинь үнсмээр
Янаг тачаалынхаа үүдийг чиний л өмнө нээгээд
Яг одоо л би уруул дээр чинь үнсмээр байна

Галзуурсан юм шиг дурлалыг яг одоо л амсмаар байна
Гараас чинь атган суугаад хүзүүн дээр чинь үнсмээр байна
Цээжин чанад дүрэлзэх зүрхэн тулгатай галаа
Цэцэг дэлгэрэх цагаар чамдаа л нээж харуулаад
Цэвэрхэн булбарай арьсанд чинь уруул шүргэн суумаар байна...
...


Коффинит & Coffinite

Бичсэн: g84
09:35 , 2010-04-05 .. Бичигдсэн: ураны эрдсүүд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Ураны эрдсүүдийн тухай цуврал №2  Силикат эрдэс Коффинит

Коффинит Coffinite[1]

IMA-GP

 

Шинж чанар

Мэдээлэл

Тайлбар

Нэрийн үүсэл гарал:

Reuben Clare Coffin (1886-1972), Америк геологич (Талса хот, Оклахома, АНУ). Тэрээр баруун өмнөд Колорадод уран-ванадийгийн 25-аас илүү ордуудыг олж судалсан билээ.

Хувирсан нэр:

• Coffinit
• Coffinita

 

Эрдсийн ангилал:


Neso silicate...



“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН МИНИЙ МОД” хөтөлбөр

Бичсэн: xvv
11:25 , 2010-04-04 .. 3 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
http://sor-too.blogspot.com/ за энэ үнэхээр сайхан ажил санаачилжээ. Үнэхээр хэрэгтэй ажил байна. Харин сая л харлаа, өнөөдөр уулзалт нь юм байна. Дэмжиж оролцох болно оо.
Ганц ээждээ ч биш ирээдүйдээ, өөрсдийн үр хүүхдүүддээ зориулсан зүйл болно гэж бодож байна. Хүн бүхэн төрнө, хүүхэдтэй болж хүүхэд гаргана. Тэгэхээр хэн нэгний төлөө биш өөрсдийнхөө төлөө хийж буй ажил болно доо.

blogmn.net сайтынхан болон найзууддаа уриалахад blogmn болон М...


Зарим хэрэгтэй утасны дугаарууд

Бичсэн: xvv
19:02 , 2010-04-03 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 27 сэтгэгдлүүд .. Холбоос
БГД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН - 362539
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН - 70150052
СБД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН -350793
СХД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН- 685065
ХУД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН- 341003
ЧД-ИЙН ХҮҮХДИЙН ТҮРГЭН 70110279
ТҮРГЭН ТУСЛАМЖ - 103
ХАЛДВАРТЫН ТҮРГЭН- 100
ХОРДЛОГЫН ҮНДЭСНИЙ ТӨВ- 450097
ТҮЛЭНХИЙН ТӨВ 70135032
НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ - 1908, 313838
КЛИНИКИЙН 1-Р АМАРЖИХ ГАЗАР - 70111416, 70111417, 70111418, 70111419, 70111420
КЛИНИКИЙН 2-Р АМАРЖИХ -324495, 3...


Нярай хүүхдийн хамар цэвэрлэх

Бичсэн: xvv
18:56 , 2010-04-03 .. Бичигдсэн: Эрүүл мэнд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Нярай хүүхдийн хамар битүүрээд байвал аав ээжүүд минь амаараа сорж авч болохгүй. Иймэрхүү хандлага нэлээд ажиглагддаг тул бүр аминчлан захиж байна. Ингэж цэвэрлэхэд хүүхдийн нус амархан сугарч гардагч  хамрын салст, мөгөөрсөн нуруунууд гэмтэж хожим том болохоороо хамар нь дандаа битүүрээд байдаг эсвэл дандаа битүү хамартай явдаг.

Нярай хүүхэд байнга хэвтээ байдалд байдаг учраас хөдөлгөөн нэлээд дутагддаг. Энэ нь ч бас хамар битүүрэхэд...



Ц.Хулан "Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь!"

Бичсэн: xvv
14:16 , 2010-03-29 .. Бичигдсэн: Алдартай .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Дуртгал бүхний дундаас та нарыгаа эрнэм,
Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь
Гэзгэнд цэцэг сүлжиж үдшээр хүлээсэн
Гэмгүй бага насны торгон цэргүүд минь
Таавар оньсого мэт амьдрал үргэлжилж
Танхил явсан цаг тэртээ холд үлдэж
Танилын төдий бид толгой дохин өнгөрсөөр
Таарч ер нь уулзалгүй хичнээн жил болов оо?
Өөдөөс чинь ширтдэг зүггүй алаг нүдэн
Өнөөдөр яльгүй гунигтай, бас ухаантай болоод
Надтай ижил, уулын цэцэг шиг охид
Намбатайхан гэргийд болж зү...


{ Сүүлийн хуудас } { 41 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa