Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ... | |
Бид давалгаа...............
Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина.............. Мөр мөрөөрөө урсах хүмүүсийн давалгаанд орж Мөнх бусын орчлонд тэдэнтэй өрсөн, ижилсэн бас үзэн ядаж Мөлгөр чулуу болтлоо элж, мөс сэтгэлээр бас нэгнээ хайрч Мөхөх тавилантайгаа зөрөн, мөргөлдөн, чихэлдэн тэдэнтэй хамт би урснам. Зуур замдаа нэгнээ гээж, нэмэр болгож замын хань элсүүлж Зугаалж байгаа гэлтэй, зугтааж байгаа гэлтэй Зун, намар, өвөл, хаварыг зуун зуунаар үдэж, угтаж Зураг тавилан гэж, зутарч, ядарч тэд надтай адил урсаж явна. Далайн түрлэг шиг, татлага шиг Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина........ Анд нартаа.........
Замын дундаас бид нэгнээ олж
Залуу насны түүхээ бичилцэж Заяа зургаа хамтдаа зуралцан Замбуу энэхэн орчлонд андууд болсоон бид Олны давалгаанд оргилон цолин явахдаа Онцолж тэднээс нэгэндээ ууссан, биесээ түшсэн Онож алдах гэнэхэн насаа нөхөрлөлөөр тэгшилсэн Охидын харцыг унагаж, охидоор өөрсдийгөө чимсэн андууд болсоон бид Хүрдэт орчлон эргэж, он жил алславч Хүүхэд зангаа гээж, оюутан ахуйгаа мартаагүй Хүний л дээд, миний л андууд минь Хүж дэлхийн энгэрт хамтдаа тодорно оо. Бүгдээрээ. Та нарыгаа холд ч, ойрд ч санаж, та нараараа дутаж явнаа муу найз нь... ... Солиорол...............
Салаа, мушгиа замууд өмнөөс угтаж
Сар, жилүүд саахалтаас холд үлдэж Сахал, үс дэл шиг сагсалзаж Санаа, оноо сар шиг хөрөх нь юу билээ Зүг, чиг хаашаа нь үл мэдэгдэх Зөн, совин хэн рүү хөтлөх Зүс, царай юуны өмнө гундах Зөв, буруу явдалыг минь тунгаах чи хэнсэн билээ
Гадаа жаахан жихүүн байна. Сайхан тамхи татъя гэтэл салхи талыг нь татаад хэцүү юм аа. Цаг хугацаа хурдалсаар, зарим үед зогссоор. Үдшийн энэ цаг үе хамгийн аятайхан нь ч юм шиг. Өдийд хүмүүс тус тусын тааваараа унтах нь унтаж, кино шийгээ үзэж өдрийн алжаалаа тайлаж байхад би өдөржин ядарсан мөртлөө нойр огт хүрэхгүй юм. Ямар сайндаа телевиз үзье гэтэл улиг болсон, аль эсвэл хүний сонирхол татах зүйлгүй. Өөр зүйл үгүй учраас л хүмүүс ийм зүйл үздэг болов уу гэмээр санагдлаа. Ганцаараа энэхэн цаг хугацаанд хамгийн тайван газар байгаа ч юм шиг. Өөрийн таалдаг дуунуудаа сонсоод л ганц нэг юм бич...
Намираа хуран сэтгэл хөлөргөсөн саарал намар Навчис нь гунигтай шүүдэр мэлтрүүлэн толгой бөхөгөр Буцаж яваа наран илч муутай өдрийг өнгөрөөнө Буруутан болсон гэнэн зүрхэн хоног тоолон хорвоог туулан нууцхан хайрлан нулимстай зүүдлэн чамайгаа санана. Доголон нулимс сэтгэл дэвтээн алгуурхан урсана Долоон Бурхан зовлон ху... Сэтгэл алдрах тэрхэн цагт зүрх буруутан болох нь элбэг Сэмэрсэн итгэл гэгэлзэх үед зүүд хүртэл тохуурхах нь даажинтай Нулимсаар даруулсан сүүлчийн гашуудалт шөнө үл мартагдана Нурсан амьдралынхаа туурин дээр дурсамж бүхэнээ орхин эргэж харахгүй алхана аа. Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр Бүсгүй танхи заяанд Бурханы зараа...
Цоггүй. Унтарсан, унтаа харцтай бүсгүй
Цаанаа л нэг жихүүцсэн, бас яарсан зөрөх нь Эрт урьдын зүүд шиг, эрх биш нэгийг сануулан "Эхнэр" бэлзгээ хальт харуулан одлоо Тийм байна. Тэр мөн байна.Яг мөн Тэртээх түүхийн нугачаанд хамт бүдэрсэн Тэвэр багадсан шөнийг анх амсуулсан "Тэдний" охин тэр л дүрээрээ яг мөн байна Зайлуул. Намайг явахад тэр хүлээнэ гэж амлаж байсан Завхарсан юм бодохийн гэж би шоглож суусан Замаа бодоорой гэж гарахдаа би шивнэж үлдээсэн "Зам"-аа алдсан гэж найзууд араас "захидал" чулуудсан Эцэг нь намайг хүлээж цөхөхдөө хорвоог орхиж Эхнэртэй болсон гэж би худал үг хүмүүст цацаж Эндсэн дээр...
Тэр бүсгүй. Амьдралын гэгээтэй аятайхан бүсгүй
Ардын дуу шиг гэгэлхэн, алтан намар шиг намуухан Алдах эрхгүй, зүрхний ганцхан "нар"-аа гэж Аавын хөвгүүдийн энгэр түшихээ яараагүй бүсгүй. Тэр бүсгүй. Бусдын өмнө тэр өргүй, нүгэлгүй бүсгүй Будант орчлонд мөртэй, Бурхан ганц үртэй Булгилах цагын энтэй, Буруу зөвийн цэнэтэй Буурал орчлонгоос айгаагүй сөрсөн, Булт олны "нүд"-нээс зөрсөн танхилхан бүсгүй. ......
Сондор хэлхэх шиг би үгс цуглуулна
Солгой хүн шиг солиотой аялна Сонин болгож бусдад уншуулна Согтуу аятай "амьдралаа нуршина"
Улиран одсон дурсамжийн хэлтэрхий
Учрал дутсан цагын нахиа Ганцхан удаагын нууцхан жаргал амсуулсан Ганган бүсгүй зүүдэнд юуг сануулав. Ааваас чинь эмээж, амрагаас чинь хулгайлсан Ахархан шөнийн амтат үйлтгэлийг мартаж Алсхан хорвоогын альхан чөлөөнд Алхаж, зүтгэж яваа бол чи минь Эрийг чинь эзгүйчилсэн би гэмтэй Эхнэр аалиа мартсан чи ч нүгэлтэй Энэхэн хугацаанд амталсан жаргал амттай Эдүгээ харин бүхэнд нууцтай, хоюул танихгүй танилууд Дахиж зүүдэнд минь битгий саатаарай Даамайхан амрагтаа "хар авхуулж", бангадуулж мэднэ Дараа харин "тааралдах" үедээ "мэнд"-тэй өнгөрөх Даруулга чангатай "эртний танил" үлдь... Үүнийг уншиж, үгийг минь тунгаана буй заа...Шуналын харцаар хааяахан нэг чамайг нүцгэлж Шунх улаахан уруулыг шимж зүүдлээд л сэрж Шүлэг, дууны онгодоо нэрээр чинь хөглөж Шүтээн болсон эрээс чинь шөнийн жаргалыг нь хугасалахсан. Хүний хүн минь.... Амралтын өдөр амарч чадсангүй ээ...........
Амралтын өдөр утгаа алдаж байна даа. Энэ ажил гэдэг амралтыг маань үгүй хийх юм аа. Ажил ажил ажил амралтын өдөргүй хэдэн долоо хоног өнгөрлөө. Chelsea өнөөдөр хожих болно гэсэн итгэл дүүрэн гэртээ ирж байна. Амралтын өдөр байхгүй юм чинь энэхэн хэсэг үдшийг сайхан тоглолтоо үзэн өнгөрүүлье. Сайхан амарцгаагаарай. Маргааш өдрийг эрч хүч дүүрэн угтацгаая. Go go go Chelsea. Тэр маань ч гэсэн миний дэмждэг Lakers, Chelsea гэсэн багуудыг дэмждэг юм. Сайхан амраарай насан багахан үеийн амрагхан Оюунанаа минь. Уртхан шөнийхөө амтат зүүдэндээ учирье амрагхан минь. Удахгүй уулзах мөч ирнэ ээ. Сайхан б...
Монгол хатад халзан байсан уу? ;-)
Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсож байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?
Монголчууд хэзээнээсээ л булаг шанд, нуур цөөрөм, гол горхиныхоо усанд хирээ угаадаггүй хатуу цаазтай. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэндээ л тэр. Үүнийг нь “Монголчууд хэзээ ч усанд ордоггүй байсан” гэж мушгин гуйвуулах нь зөв үү? Тэгвэл би танд хэлье. Лав л 13-р зууны монголчууд усанд ордог байжээ. Бү... Сайхан өглөө байна..........
Өглөөний мэнд. Сайхан амарцгаасан уу. Энэ өдрийн өглөө их л сайхан эхлэж байх чинь. Түүнийгээ би зүүдлээд л. Хамгийн жаргалтайхан зүүднүүдийн минь нэг байлаа. Мөн Интер сайхан биш ч боломжийн тактикийн тоглолт үзүүлж шигшээ тоглолтонд шалгарлаа. Цаг агаар ч сайхан байна. Цээж дүүртэл амьсгалаад л, ямар ч ажил байсан ард нь гарахаар эрч хүч дүүрэн байна. Өдөр, орой ч гэсэн энэ хэвээрээ байх болов уу гэж найднам. Бүгд ажлаа сайн хийцгээгээрэй.Амжилт
... Сагсны, теннисний тэмцээн
http://yanzagkhan.blog.gogo.mn/read/entry104432
Дээр нэг болох гээд болоогүй тэмцээн болох гэж байгаа юм байна. Манайхан блогмн-ээсээ баг бүрдүүлж орох уу? Эрэгтэй баг бол бүрдчих байлгүй дээ? Багийн бооцоо нь 50000 төгрөг гэсэн. Ажил хийх сонирхол алга.......Гэхдээ өнөдрийн хувьд
Өнөөдөр ажил хийх сонирхол нэг л төрж өгөхгүй. Санаа сэтгэл тогтохгүй гэгэлзээд л. Гадаа гарч галзуу улаанаа угзарлаа. Тэгсэн ч тайван бус хэвээр. Ажлын цаг дуусгаад сайхан зааланд хөлсөө гарганаа өнөө орой. Өдөр болгон нэг л таньдаг ихэмсэг, яравгар, бялдууч, долдой, дорой гэх мэт хэдэн хүн харж хэлэлцэж, ярилцаж тэдэндээ уусаж дагаад хөгшин ахуйд суралцах маягтай. Би залуу хүн. Гэтэл заримдаа залуугаа мартах шахах юм. Хийдэг ажил хэвийн. Хүмүүсийн надад хандах, миний зүгээс хүмүүсд хандах хандлага мөн л хэвийн. Уйтай ажил. Гэхдээ ажил нь биш хүмүүс нь л миний бухимдалыг төрүүлэх юм. Хамт оло...
Хажууд минь чи үгүй Хавар хамгийн уйтгартай цаг хугацаа.......
Хүний л үр, миний л амраг чамайгаа үгүйлэн суухад цаг хугацааг үл ажирнам. Хавар хүмүүн бүхэнд хамгийн сайхан улиралаар төсөөлөгдөж илч дулаан амьсгал чийглэгхэн агаараараа бүхнийг тэтгэдэг бол миний хувьд харин эсрэгээрээ намар оройн навчис уйтгартайгаар хийсэх шиг сэтгэлд минь төөрсөн түмэн бодлууд хуйлрана. Чихэнд наалдацтай үгс чийглэг халуухан навчин уруул чинь үгүй болж зөвхөн сайхан амтыг, мэдрэмжийг амсаж асан үе минь сэтгэлд өдөр бүр цаг хором тутам дүрэлзэн байх дурдатгал төдий үлдсэн гэж үү. Төрсөн нутгаа санасан аяны шувууд шиг, төгөлдөр орчлонг өнгө засах анхны бороон дусал шиг, ...
Өнөө шөнө........
Шөнө нойр хүрэхгүй юм. Түүнийгээ хол байх энэ бүх хугацаанд би маш их санаашралд автнам. Гадна төрхөндөө энгийн байдагаараа байж ажлаа хийгээд тоглоод л гүйж хариаж явна. Шөнө гэдэг ганцаардалд умбуулсан урт удаан хугацаа юм даа. Түүнийхээ дэргэд хэсэгхэн зуур унтахдаа сайхан гэгч нь амраад босоод ирдэг байж. Ядрах гэсэн зүйлгүй. Хамаг бие чангараад эр хүний жавхаагаар гялалзаж явсан би одоо нэг л унжгар. Шөнийг хөл бөмбөг сагс үзэж аль болох түүнийхээ талаар бодохгүй өнгөөрөх гэж тэрүүхэн тэндээ өөрийгөө хуурах гэж овоо юм болно. Тоглолтууд улам сонирхолтой болж хобби хөдөлгөж байгаа ч тоглол...
Дөнгөж сая.........
Дөнгөж сая би түүнтэйгээ ярилаа. Тэр маань надтай ижил сонирхолтой бүсгүй л дээ. Сагсан бөмбөг муугүй тоглочихно. Их сургуульд сурч байх үедээ бид хоёр ижил медаль авдаг байлаа. Манай багийг аварга авах үед тэдний баг ч аварга болж, мултарах үед цугтаа мултарч, хүрэл медалаа голон зогсоцгоодогсон. Тэр цаг үе сайхан байж дээ. Би сая найз нар дуудахаар нь зааланд тоглох гээд гарахдаа ярихад тэр маань бас ажлынхантайгаа зааланд тоглох гэж байна гэлээ. Сая тоглож дуусаад орж ирээд ярихад сайхан тоглосон болсонгүй ажлынхан гар бөмбөг тоглоод сагс тоглох хүн байсангүй гэж байна. Энэ ч хэцүү л дээ. М...
Навч шиг уруулыг чинь би салхи шиг үнсмээр байна....
Навч шиг уруулыг чинь би хээнцэр салхи шиг үнсэхсэн
Надтай учирсаны чинь төлөө хээгүй жаргалыг амсуулахсан Нүгэл байгаа даа гэж чи бодлыг минь уншаад зөрнө Нөхөр харчих бий гээд тэвдэж намайг харна Гал шиг цээжийг чинь би гараа цуцтал илэхсэн Гантай цагыг уяртал бүсгүйн цангааг тайлахсан Гашуун амттай жаргал ганцхан удаа эдлэхсэн Гарцаагүй чи үүнийг гуйж намайг харна. Нөхөр чинь мэдэх бий......................... ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудХумийн тэмдэглэлХумийн тэмдэглэл Сүүлийн бичлэгүүдАймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байнаТа согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй. Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш. Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид .... Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò Авлигын мөнгийг бид төлдөг үү? Төрийхнийг зүхээд л ....... Заавал архи уух ёстой юм уу? ай Улс төржив ...би Тэвчиж тэвчиж уйлав Найзуудshinexvv g84 Tji bolodm Хүслийнжигүүр 300-н блог Tsoomii yuki Blessing Tara DESI Чойрын Хүү Uukiinaa |