Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ... | |
Монгол дахь Казак ястнуудын талаар Бичсэн:
xvv
19:11 , 2010-05-12 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 52 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
"Сайн хасаг сарын найз...", "Муусайн казакууд зайлцгаа...", "Санаа муутай, муу хүмүүс..." зэргээр сая уншсан нэгэн нийтлэлийн доор хүмүүс сэтгэгдэл бичиж л дээ...
Тэдгээр хүмүүст хандаж хэлэхэд хэн нэгэн хувь хүнд гомдсон, хэсэг бүлэг хүмүүст гомдсон, эсвэл шашин шүтлэгт нь дургүй байж болно, гэвч ингэж бүхэл бүтэн Монголын нэг хэсэг болсон ястан, ард түмнийг, Монголын иргэний үнэмлэхтэй, Монгол улсын иргэдийг гарал үүсэл, шашин шүтлэг, хэл соёлоор нь гадуурхаж, тэр тусмаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "хашигачиж" болохгүй байх. Улс орноо гэж боддог, эв нэгдэлтэй ЭРХ ЧӨЛӨӨТ НИЙГМИЙН хөгж... Одод ойчтол.......
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан
Олны хараал, ерөөлийг адил амсаж Он цагын урсалд түүхийн хэлтэрхий үлдээж Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн Салаад одсон амрагууд буцаж иртэл Саарал өнгөтэй орчлонг цочиж сэртэл Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан Намрын навчис зүрхэн тушаа дуслан бороошиж Насны сүүдэр зүүдэнд хойморт наашлан ирж Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан............. Бид давалгаа...............
Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина.............. Мөр мөрөөрөө урсах хүмүүсийн давалгаанд орж Мөнх бусын орчлонд тэдэнтэй өрсөн, ижилсэн бас үзэн ядаж Мөлгөр чулуу болтлоо элж, мөс сэтгэлээр бас нэгнээ хайрч Мөхөх тавилантайгаа зөрөн, мөргөлдөн, чихэлдэн тэдэнтэй хамт би урснам. Зуур замдаа нэгнээ гээж, нэмэр болгож замын хань элсүүлж Зугаалж байгаа гэлтэй, зугтааж байгаа гэлтэй Зун, намар, өвөл, хаварыг зуун зуунаар үдэж, угтаж Зураг тавилан гэж, зутарч, ядарч тэд надтай адил урсаж явна. Далайн түрлэг шиг, татлага шиг Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина........ Шөнийн зочин
Тэнгэр зуран унах галт од шиг
Тэр зүг рүү би тамхиа сорон алхлана Тэлээ мултарч, биеэ гайхуулан зогсоход Тэвэр бүлээн "маа", битүүхэн үнсэж л угтна Салхиар зугаалах тэнэмэл навчис шиг Сартай гудмаар захаан босгон алхлана Санаа алдарч, бүсээ тайлан дөхөхөд Саахалтын "маа", биеэ чагнахан л угтана Spirit iPad, iPhone, iPod touch jailbreak хэрэгсэл
Spirit гэж юу вэ? iPad, iPhone, and iPod touch-ын хамгийн сүүлийн firmware-үүдэд зориулсан jailbreak хийх хэрэгсэл юм.Хэрэв та өөр jailbreak нэгэнт хийсэн бол restore хийж байж энэ хэрэгслийг ашиглах боломжтой. Хэрвээ та iPhone 3G юм уу 3GS ашиглаж байгаа бол битгий update хийгээрэй. Шаардлагатай зүйлс iPad, iPhone, iPod touch 3.1.2, 3.1.3, болон 3.2 хувилбар.Идэвхжүүлсэн төхөөрөмж: Дэлгэц дээр нь Connect to iTunes юм уу Emergency Call гэж гараагүй.iTunes 9 хувилбар (9.1.1 орно).Үүнийг туршихын өмнө iTunes-тэйгээ sync хийхийг зөвлөж байна..Жич: iPad дээр суулгахдаа болгоомжтой хандаар...
Сайхан үр дүн Chelsea /8/ - Wigan athletic /0/
Хэдэн долоо хоног амралтгүй явж бараг мэдрэлийн ядаргаанд орохоо шахан байтал өчигдөр оройны 21:30 - 01:30 цагын хооронд орчлон дээр хамаг проблеммаа мартаж, цээж тэнүүн сэтгэл дүүрэн амьсгал авч хүн бүхэн мэдэрдэггүй мэдрэмжийг аван сайхан унтаж амарлаа. Дидьер Дрогба чи Африкийн хар азарга минь, төгс довтлогч мөн юм аа. Хэн ч чамайг хөгшин гэж хэлэхээргүй байлаа. Лампард, Малуода, Баллак, Калу, ер нь бүгд байрлал байрлал дээрээ төгс байлаа. Chelsea цомын эзэн болох эрхтэй. Та бүгд үүний төлөө хэрхэн хичээж зүтгэж байлаа. Шилдэг мэргэн буучаар Зааны ясан эрэг улсын болон Лондоны "Угсаатнууд"-...
Хүн чинь...
Хаврын анхны бороо шиг аав, ээжийгээ удаан хүлээлгэсээр
Хад хагарч, ус цалгиулан Хавт Хасарын удам залгаж Холын түүхийн алтан цалмыг гартаа барин газарт унасаар Хорин дөрвөн хавар, намрыг угтаж үдэж яваа нь би мөн үү ? Хорин дөрөв гэдэг хоёр гарын хуруунаас давах нь Хоног өдрийн урсгалд хорин дөрвөн цаг мэт Хосоор элээх жамтай, холбоо мөртэй орчлонд Хол ойрын хэмжүүр хонин бор толгод мэт Саяхан л ардын дуунд гардаг арван наймт Саахалтын охин, сар, тэгээд л гурвуулханаа юм шиг явж Салаа гэзэг нь, үнэр нь хэзээд дэргэд байх юм шиг санаж Сахилгүй, томоогүй үе минь сайхан дуртгал л болж. Одоо Ямххан бодолто...
Наран ургах зүгтээ Бурхадын суудалтай нөмөр
Налгархан намрын сардаа найргийн цэнхэрхэн уянга Наашлан ирэх цаг хугацааны нүгэл буяныг тэгшлэгч Насаа өргөсөн түмэндээ нандин эрдэнэ, чандмана эрдэнэ Үлгэрийн уул, өлзийт хайрхан, миний Сүмбэр ээ Тал энэхэн нутагтаа тахилт мөнгөн хүлэг шиг Тавиу уудам хөндийдөө тамгат төрийн эрдэнэ шиг Түүчээ цаг хугацааг туулж, дуулж уламжилсан Түмний минь сүсэгтэй Чойрын Богд оо ... Одод ойчтол.......
Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан
Олны хараал, ерөөлийг адил амсаж Он цагын урсалд түүхийн хэлтэрхий үлдээж Одод ойчтол, орчлонг дайвалзтал алхахсан Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн Салаад одсон амрагууд буцаж иртэл Саарал өнгөтэй орчлонг цочиж сэртэл Сар хагарч, тэнгэр цууртал инээхсэн Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан Намрын навчис зүрхэн тушаа дуслан бороошиж Насны сүүдэр зүүдэнд хойморт наашлан ирж Нар бүүдийж, ус хөлдтөл гунихсан.......... ... Тэр л агшинд ..........
Тэр л агшинд чамд би тэгш жаргалыг мэдрүүлнэ.
Тэргэлхэн тэнгэртээ чимээгүй жуумалзан мишээж Тэлүүр алдсан сэтгэл минь чиний биеээр тэнэж Тэвэр багадсан хүсэл чинь миний бодлоор агшиж Тэлмэн жороо хүлэг шиг бидэн - огторгуй дайвалзуулах хором Тэр л агшинд чамд би тэгш жаргалыг мэдрүүлнэ. Энэ л хоромд чамд би энгүй амтыг мэдрүүлнэ Эгэлхэн цонхноо цэцэгт хөшиг чичирч Эмнэг хангал бие минь эмзэг цээжийг чинь дарж Энхэр булбарай гар чинь хүдэр хүзүүгээр минь ороож Эээээээж эээ хэмээх эгэлгүй дуу - од асгарах агшин Энэ л хоромд чамд би энгүй амтыг мэдрүүлнэ. ... Улаан тэнгэрийн дор........
Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л
Уурласан хүүхэн шиг хахирган хаврын үдэш Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л Уйтай бодлоор өөрийгөө залхааж, тамхиа сороод л Урт холын санаашралаар урамгүйхэн гэрээдээ дөхнө. Дуунд гардаг дулаан хавар, хайр яач ваа Дусал бороо, цэцэгсийн үнэр хаач ваа Уусан согтуус шиг шуургатай шөнийн гудмаар Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л Усан нүдээр уураа дарж, захаан босгоод л Улс амьтаны жимээр уцаартайхан гэрээдээ дөхнө Уярал дууддаг усгал харц, уяхан хавар хаач ваа Усны шувууд, ганган охид яач ваа Улаан тэнгэрийн дор удаахан алхаад л ... Хүйтэн байна.
Хүйтэн байна. Хүсэл бодол минь унтаж байна.
Хүнийрхэж та нар намайг адлаж байна Хүрэн улаан зүрх минь жиндэж байна Хүйлэн орчлонд би даарч байна. Жихүүн байна. Жил өдрүүд хүйтэрч байна. Жингийн цуваанаас та нар намайг гээж байна Жирийн бүхнээс чинь би залхаж байна Живсэн усандаа би хөлдөж байна. Даарч байна. Дассан бүхэн минь үгүйлэгдэж байна. Давс шиг гашуун үгээр та нар намайг түлж байна Далдын давалгаанд итгэл, бодол минь төөрч байна Даруулгагүй уусан дарсандаа би чичирч байна. Хүйтэн байна. Хүний орчлон мөс шиг байна. Хүлээсэн бүхэн минь надаас зугтаж байна Хүжийн гал төдий итгэлийг минь хөлдөөж байна Хү... Солгой ая шиг, согтуу хүн шиг сонин өдөр байлаа..........Эл өдөр.
Өнөөдөр хүн бүхэн аль эрт өглөөнөөс л надтай хар яр гээд л хахир зангаар харьцаж өдрийг сонин эхлэлээ. Түүн дээрээс нь цаг агаарын тавгүй байдал, ажлын ачаалал зэрэг нэмэгдээд хүн гэсэн тодотголтой хүчин мөхөсхөн надад бөөн стресс бэлэглэж орхихийг нь яаана гээч. Энэ бүхэн өдөр, үдээс хойш арилах болов уу гэтэл алгаа. Яг байдаг бахь хэвээрээ. Уулзсан, утсаар ярьсан болоод sms бичсэн, тааралдсан хүн бүхэн л таагүй, таалагдахгүй байдлаар надад хандах нь би хүн биш мэт сэтгэгдэлийг улам батжуулна. Намайг арай өөрөөр угтах ижий бурхан руу гаа өнөө орой гэлдэрч амлаж өссөн цагаан сүүгээ бус ч бүлэ...
Сайхан амарцгаагаарай..........
Унтлаа.............Уймарсан сэтгэлээ зөнд нь орхиж, ужиг нойрыг залж авчраад би одоо унтлаа. Ирээд дууссан унтарсан, бас бөхөөгүй, ирж яваа, ирсэн байгаа дурлалууд минь зөвхөн миний шүлгэнд шингэх амрагууд минь бүгдийн зүүдэнд хүрч очиход ганцхан өнөө шөнө багадмаар, би өөрөө багтаамаар. За бүгдээрэй сайхан амарцгаагаарай. Шөнийн гэгэлгэн, гэгээхэн зүүднүүд тань жаргалтай байж, тайван мэдрэмж дүүрэн амрааг. Та бүхнийг...................
... Япон Улсын Засгийн газрын тэтгэлгийн шалгалтын бүртгэл
Япон Улсын Засгийн газар (Японы Боловсрол, шинжлэх ухааны яам) – ын тэтгэлэгт оюутан элсүүлэх журам
1. Элсэлт авах ангилал, тавих болзол зэрэг Их сургуулийн үндсэн оюутанТехникийн коллежМэргэжлийн сургуульСудлаач оюутан 5 ...
Цэг, тэг хоёр
Цэгүүдийн нийтгэл тэгийг үүсгэх үү Тэгийн чанараас цэг үүсэх үү Тэг, цэг хоёр Тэгээс эхлэдэг хорвоо Цэгээр дуусдаг гэж үү ... Шөнийн зочин
Тэнгэр зуран унах галт од шиг
Тэр зүг рүү би тамхиа сорон алхлана Тэлээ мултарч, биеэ гайхуулан зогсоход Тэвэр бүлээн "маа", битүүхэн үнсэж л угтна Салхиар зугаалах тэнэмэл навчис шиг Сартай гудмаар захаан босгон алхлана Санаа алдарч, ... Үдэш.......Шөнө.......Үүр
Үлгэр жаргалтайхан өндөрлөж, хүүхдүүд үргэлжлүүлэн зүүдлээд л
Үнгэгдсэн даавууны булан сарны бүдэгхэн туяанд цайрч зүүрмэглээд л Үл оршихуйн мянган бодол үлбэгэрхэн бидэрч тэнэсээр л Үдэш, шөнийг ялгаж үл чадан үхээрийн салхин исгэр...
Хавцалын ирмэг дээр ганцаар зогсно
Хаа ч байгаагаа үл ухаарна, үл тооно Харин тэртээгээс, хавцалын цаад ирмэгээс Хайрлаж, дурлаж явсан тэр минь даллана Үнэндээ би цаана нь яаж ч гарч чадахгүй Үсрээд үзэх сэтгэл бас л байсаар Хэрвээ цаа... Чамаас гуйя бүсгүй минь........
Хатсан сэтгэлийн минь гүнд хайрын үйлтгэлээр аадар цутгаж
Хаврын цөн шиг хамаг бүгдийг хаа хамаагүй урсган үерлүүлж Хатуурч, заг шиг, занар шиг болсон биеийг минь дэвтээж Хайлсан тугалга, зуурсан гурил шиг уян болгож хайрла. Бүсгүй ... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудХумийн тэмдэглэлХумийн тэмдэглэл Сүүлийн бичлэгүүдАймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байнаТа согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй. Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш. Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид .... Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò Авлигын мөнгийг бид төлдөг үү? Төрийхнийг зүхээд л ....... Заавал архи уух ёстой юм уу? ай Улс төржив ...би Тэвчиж тэвчиж уйлав Найзуудshinexvv g84 Tji bolodm Хүслийнжигүүр 300-н блог Tsoomii yuki Blessing Tara DESI Чойрын Хүү Uukiinaa |