Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Хайрт найздаа баярлалаа!!!!!

Бичсэн: Blessing Tara
17:09 , 2010-09-07 .. Бичигдсэн: хүмүүс .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

Өнөөдөр миний найзийн төрсөн өдөр!

Өглөө босонгуутаа л найзруугаа утасдаж  Happy Birthday дуулж өглөө шд.
Бид 2 хэзээ анх бие биенийгээ харсан юм бүү мэд. Одоо эргэн дурсахад цэцэрлэгт 4 настай байхдаа л уже найзууд байснаа санадаг юм. Тэдний манай 2 байшин яг урд урдаасаа харсан. Тэгээд гадаа тоглож эхлэх үеээсээ л найзалж эхэлсэн боловуу? 3 настай л байсан байх даа..
Түүнээс хойш миний амьдрал тэр бүлтгэр нүдтэй шар охинтой салшгүй холбоотой болсон доо.
Хэдэн ч резин таслаж,саваар нь чирта тоглох гэж хэдэн ч гутлын тос хаясан юм бүү мэд.
Цэцэрлэг тарахад өгдөг 24-н чихрээ 2уулаа дандаа хувааж ...


Бичсэн: Чойрын Хүү
16:18 , 2010-09-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Болор тунгалагхан сарны дор
Бодлоон цалгиаж чамайг шүлэглэмээр
Борог шивээн толгой ганхуулж
Борхон намраа чамаар гоёмоор

Тунгалагхан оддын болорхон туяанд
Тураг биеийг чинь налан суумаар
Туурга цагаахан намрын сардаа
Тун чиг сайхан чамдаан зоръё



Болортунгалаг аа.....

Бичсэн: Чойрын Хүү
13:10 , 2010-09-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос

Хурмастаас асгарах бороон дусал - Болортунгалаг
Хуурнаас хөврөх хөнгөн аялгуу - Болортунгалаг
Хүйлэн бодлын шүлгэн эрхи - Болортунгалаг
Хүмүүн заяаны шүтээн эхлэл - Болортунгалаг аа..



Больчихож.......

Бичсэн: Чойрын Хүү
13:03 , 2010-09-06 .. Бичигдсэн: Шүлэг .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Сайхан бүсгүйчүүдэд дурлахаан больчихож
Санааширч тэднийг мөрөөдөхөө больчихож
Сар асгаруулан шүлэг тэрлэж гунихаан больчихож
Саатан саатан хүзүүгээн чилээж харахаа больчихож

Гуниг зурах бороон дуслуудаар гансрахаан больчихож
Гурван маралд бодлоо аргамжин зүүдлэхээн больчихож
Гудиггүй зангаар охид хоргоон гудамаар хэсэхээн больчихож
Гутал элээн орчлонгоор хэсэх тэмүүлэл маань зогсчихож.  Би чинь ингэхэд хүн байх аа больчихож...

...


Амьдрал дундуур туучна....

Бичсэн: Чойрын Хүү
16:19 , 2010-09-02 .. Бичигдсэн: Шүлэг .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Бадар барьсан гуйлгачин аз жаргалын эрэлд бидэрнэ

Басаж хясаж орчлон шуурч орхиход бүдэрнэ

Унасан хүн шазуур зуун босно. Зоримог алхана.

Уйлагнан цөхөрч суулгүй ялалтын дуу аяланхан алхална


Сүүлчийн шөнө....

Бичсэн: Чойрын Хүү
16:15 , 2010-09-02 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Давчуухан хугацаатай богинохон үдэш

                   аадар бороо шиг асгарсан тачаал

Дахин ирэхгүй ахархан жаргал

                   анхны шөнө шиг ариухан үйлтгэл

Шингэн дуу, нүцгэн бие

                   тэсгэл алдуулсан тэнгэрлэг бүсгүй

Шимэх уруул, нүгэлгүй бодол

                   тэвэр багадсан тэнхлүүн хүсэл

Орчлонг умартан, хүсэлдээ мансууран

                   тэмүүлэл дүүрэн харцаар тэвэрч

Огторгуйд уусан, дуу алдуулан

                   тэмдэг үлдээн биесээ шимж

Маргаашийн учрийг мартан цэнгэж

                   ум зандан ур цэцэглүүлж

Маргашгүй үнэнийг магад о...



Хайртай..........

Бичсэн: Чойрын Хүү
14:56 , 2010-09-02 .. Бичигдсэн: Шүлэг .. 28 сэтгэгдлүүд .. Холбоос

Өгсөж уруудах  замбууд ОЮУН билиг төгсхөн төрж

Өнгө алагхан хорвоогын нандин ЭРДЭНЭ минь хэмээгдсэн

Өлзийт учралаар учирсан ЧАМДАА л өгсөн итгэлээрээ

Өдөр өдрийг угтаж үдэж БИ чинь явах л тэрхэн үедээ

Өрөөл бусдад хэлэх учиргүй ХАЙРТАЙ гэдэг үгийг

Өглөө бүрийн нарнаар дамжуулж нэгэн шивнэдэг ШҮҮ

 


 

Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод

Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж

Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж

Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр

Бүсгүй танхи заяанд Бурханы зараалаар ирсэн

Бүрэг ичимхий дүртэй Монголжинг...



Хүлээе...............

Бичсэн: Чойрын Хүү
14:54 , 2010-09-02 .. Бичигдсэн: Шүлэг .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Буцаж ирэхгүйг чинь мэдэж байвч

                        шөнийн ододтой сүжирч хүлээе

Бурханаас гуйгаад гуйгаад нэмэргүй ч

                        зүрхэн тарни шиг шившэж хүлээе

Будан дунд хайгаад олохгүй ч

                        бодолдоо чамайг бидэрч хүлээе

Булган сортой сарнаас гуйхгүй ч

                        бороотой намраар чамайг л хүлээе. Оюунанаа

 




Сүүн зүүдний ээдрээгээр бодол зангидаж хүлээе

Сүжиг итгэлийн тарнийг зүрхэндээ шившиж хүлээе

Сүрэг тогоруун дуунаар гуниг хөглөж хүлээе

Сүүмэн цэнхэр намраар сураг тавьж хүлээе. Оюунанаа






...


Намар аа гэж. Уйтгар уугьж гуниг асгарах цаг сан уу.............

Бичсэн: Чойрын Хүү
14:46 , 2010-09-02 .. Бичигдсэн: Шүлэг .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Намираа хуран сэтгэл хөлөргөсөн

                             саарал намар

Навчис нь гунигтай шүүдэр мэлтрүүлэн

                            толгой бөхөгөр

Буцаж яваа наран илч муутай

                            өдрийг өнгөрөөнө

Буруутан болсон гэнэн зүрхэн

                            хоног тоолон

                            хорвоог туулан

                                 нууцхан хайрлан

                                 нулимстай зүүдлэн

                                                  чамайгаа санана.






Намраар буцах тогоруу гэгэлгэн бодол орхино.

   Хөндий даган цайрах жи...



Шүлгэнд минь үлдсэн тэр нэгэн бүсгүй.........

Бичсэн: Чойрын Хүү
15:06 , 2010-08-30 .. Бичигдсэн: Бодол .. 17 сэтгэгдлүүд .. Холбоос
Шүлгийн шивнээ болон урсах 

Насан багахан үеийн хонгор

Сүсэг бишрэлийн шүтээн болсон 

Нартад ховорхон миний л хонгор




Анх л дурлал гэгчийг мэдрүүлж үг холбож, үзэг цаас нийлүүлж байсан адтай, галттай анхны хайрын минь эзэн Оюунанаа. Ай Оюунанаа чи амьдралд минь өнгө өнгийн хөг нэмж амтат сайхан дурсамжуудыг минь хамтдаа бичилцэж дээ. Дурдатгал дурсамж дүүрэн дурлал минь аавын хүүгийн чадал сориод алс тэртээд нисэж. Чамаар би дутдаг ч, бас чамд баярладаг. Амьдрал гэдгийг анх таниулсан чи минь хүний дээд, хүршгүй оргилуудын нэгэн шүү............


...


Хамгийн сайн шүүгч бол цаг хугацаа, гэвч түүнийг шийдвэрээ гаргах үед заримдаа бүх зүйл дуусах болсон байдаг...

Бичсэн: xvv
21:06 , 2010-08-28 .. 0 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Every man dies. Not every man really lives...

Love is like war: easy to begin but very hard to stop...

Sometimes the heart sees what is invisible to the eye...

Gravitation is not responsible for people falling in love. /Albert Einstein/

Don't marry someone you can live with. Marry someone you can't live without...

But

We waste time looking for the perfect lover, instead of creating the perfect love... (Don't wait! Go and go, you must be the hero and the winner of life...)

Бид заримдаа нүдний шилээ духан дээрээ тавьсан эмээ шиг л аз жаргалыг хаа холын газраас эрж хайдаг...

Хайр хэрэв чамд "ну...


Саваагүй нохой саранд хуцна. Санаагүй байхад матаасаар маяглана.

Бичсэн: Чойрын Хүү
12:22 , 2010-08-25 .. Бичигдсэн: Бодол .. 14 сэтгэгдлүүд .. Холбоос
Саваагүй ноход санаагүй байхад араар матаж сандалын боолт эргүүлж намайг унагах гэж байна уу. Төрд адилхан биеэ үнэлж байж бусдынхаа сандал ширээ булаалдах сайхан байгаан байх даа. Олон жил бугласан балиар бузар санаагаа залуу хүмүүсийн замд дэлгэж өөрсдийгөө өмхийрсэн гэдэгээ мэдэхгүй том зан гаргаад л. Ичмээр, жигшмээр энэ үйлдлээ орхиж чадахгүй. Даргадаа тал засаад л, дараа ээлжинд нь өөртөө замаа засаад л. Нөхөд заримдаа ноход болдоог гэж. Нохдоос дор байгаагаа ухаарахгүй л дээ тэд. Адилхан нэг тавагнаас хоол идэж байж төрийн өгсөн хоолыг өөрөө илүү идчих санаатай. Бузар ноход..........


Шаналсан тэгээд больсон

Бичсэн: Чойрын Хүү
11:03 , 2010-08-25 .. Бичигдсэн: Шүлэг .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Шаналсаан шаналсан би их шаналсан
Шар тос шиг үлбэгэр наран дор шатаж шаналсан
Шарз, хорзны гашуун дөлөнд шартаж шаналсан
Шанз, ятганы хөнгөн хөгөнд уярч шаналсан
Шалбааг, дусаалын усанд үйж үхтэлээ шаналсан.
Одоо би шаналахаа больсоон
Олны дундаас түүнийгээ хайхаа больсон
Охид бүхэнтэй түүнийгээ жишихээ больсон
Орой, шөнийн зүүдэндээ түүнийгээ үзэхээн больсон
Онгод урсгаж түүндээ зориулдаг шүлгээн бас бичих ээ больсоон...


Монгол бичгээр блог бичих туршилт

Бичсэн: xvv
01:36 , 2010-08-24 .. Бичигдсэн: Монгол бичиг .. 9 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
...


Windows XP дээр юникод Монгол бичиг таниулах

Бичсэн: xvv
22:55 , 2010-08-22 .. Бичигдсэн: Монголоор бичих .. 6 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Windows Vista-аас хойших Windows үйлдлийн системд Монгол бичиг дэмждэг болсон. Харин Windows XP дээр энэ боломжийг нэмэх боломжийг зарим нэгэн нөхөд хийжээ.

Татаж авах:
http://www.dusal.net/downloads/MongolianPack.exe

Хэрхэн суулгах вэ?
Файлыг татаж авч ажиллуулаад х...


Төрсөн өдрийн мэнд........

Бичсэн: Чойрын Хүү
12:23 , 2010-08-19 .. Бичигдсэн: Шүлэг .. 12 сэтгэгдлүүд .. Холбоос
Тэртээ хорьдугаар зууны наяад оны дундуур
Тэр л нэгэн гэр бүлийн эрдэнэ болон ургасан
Хатан завилалтай тэнгэрийн дагина чамд
Халх нутгийн хүү мэнд мэдэн мэхийнэм

Энэ л билигт өдрийг он оноор олонтаа угтаж үдэж
Эгэл амьдралынхаа алдаа оноог эргэцүүлэн тунгааж
Зуны сар ши...


Анд нартаа.......

Бичсэн: Чойрын Хүү
12:12 , 2010-08-19 .. Бичигдсэн: Шүлэг .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
Замын дундаас бид нэгнээ олж
Залуу насны түүхээ бичилцэж
Заяа зургаа хамтдаа зуралцан
Замбуу энэхэн орчлонд андууд болсоон бид

Олны давалгаанд оргилон цолин явахдаа
Онцолж тэднээс нэгэндээ ууссан, биесээ түшсэн
Онож алдах гэнэхэн насаа нөхөрлөлөөр тэгшилсэн
Охидын харцыг...


Болоогүй болзооны тухай

Бичсэн: xvv
20:35 , 2010-08-17 .. Бичигдсэн: 4 мөртүүд .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
Өнөөдөр магадгүй бид бороонд норох байж
Өөрийн минь чадах юм гэвэл цамцаа тайлах л байж
Хэрэв хамт алхсан бол шалба норох л байж
Хийж чадах зүйл маань цамаа тайлах л байж

Нойтон биес наалдан алхах байсан болов уу?
Норж сэтгэл чинь дэвтэх байсан болов уу?
Над руу хараад...


Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл

Бичсэн: xvv
18:40 , 2010-08-12 .. Бичигдсэн: Монгол бичиг .. 3 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ. гэж... Энэхүү хэлний хамгаалах бүрхүүл, илэрхийлэгдэх гадна төрх болсон бичиг үсэг хэмээх зүйл буй заа...

Сая зарим нэгэн Монгол бичгээр ажилладаг веб сайтууд олж мэдсэнээ та бү...


Cydia анхан шатны мэдлэг

Бичсэн: xvv
03:00 , 2010-08-11 .. Бичигдсэн: Зааврууд .. 49 сэтгэгдлүүд .. Холбоос
Дэлгэцийн арын зураг сольдог апп-ууд iStore дотор байдаг. Cydia дотор чинь ч байгаа. Cydia руугаа ороод Sections руу ороод Жагсаалтаас нь програмынхаа төрлийг сонгоод ороод тэр дотроосоо сонгоод баруун дээд булангийн install товчийг дараад confirm товчийг дараад х...


{ Сүүлийн хуудас } { 33 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa