Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Заанаас буулгах тактик ба экспертийн хүүхэд нас

Бичсэн: g84
13:34 , 2011-02-14 .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос

Онгоцноос буумагц өчигдөржин шуурсан цасан шуурганы дараах намар аажуу болсныг илтгэх жихүүн салхи хотын бүгчим амьсгал, их дуу чимээнээс ангижирсан гэдгийг минь мэдрүүлж хүйтнээр үлээнэ. Гэвч энэ бүхэн сэтгэлд таатай сайхан.

Жавартай өдрийн үд дүнд салхины аясаар аажим хөдлөх бөөн үүлсийн хөх сүүдэрт уулсын бараа цэнхэртэж, цасан шуурганд туугдан хошуурсан цасан хунгарууд хязгааргүй үргэлжлэн алсална. Зарим даа зам зуур түрж орж ирсэн хэсгүүдээр машин явахад дугуйны эргэлт бүрээр цас шажигнан гяхарч дуугарах ба замын энхэл тунхалуудад захаараа зайрмагтсан шалбааг ус байсхийгээд тааралдах нь эн...


Геологичдын цалин хэд байдаг вэ ?

Бичсэн: g84
18:30 , 2011-02-12 .. 23 сэтгэгдлүүд .. Холбоос

Геологийн мэргэжилтэн нь дэлхий судал ба ашигт малтмалын эрэлд мэргэшиж ажилладаг. Энэ мэргэжилд усны судалгаа, палеонтологи, чулуулаг судлал, эрдэс судлал, ашигт малтмал, нефть гэх мэт салбарууд багтдаг.

Геологичдын цалин хөлс нь албан тушаал хариуцлагаас хамаарч нэмэгддэг. Ахлах геологич болон хээрийн туршлага сайтай геологич байх нь тэднийг дундаж цалингийн өндөрлөгт хүргэдэг ажээ. Энэ бол дэлхийн жишиг. Бид дэлхийн жишигт ойрхон уу ?

Америкийн Нэгдсэн Улсад өндөр цалинтай геологичид Virgin арал дээр ажиллаж буй бөгөөд тэд 97 мянган ам долларын цалинтай. Удаах байранд Миссисипи муж улс да...



Нойр ба амралт

Та унтаж  амрахдаа нойрны эм хэрэглэдэг үү ?
Хэрвээ  ma унтаж  амрахдаа  нойрны эм  хэрглэдэггүй бол энэ нь танд  жинхэнэ амралтыг өгөх болно. Нойр дутуу хонох нь анхаарал төвлөрүүлэлт болон ажлын чадвар буурах зэрэг илт муу уршиг дагалдуулдаг. Шөнө дөл болтол сууж, нойроо хасан ажиллаад амжилтанд хүрнэ гэж хүмүүс    боддог. Гэвч та алдсан нойроо хэзээ ч эргүүлж бүрэн хэмжээгээр авч чадахгүй шд.
Байнга дутуу нойртой явбал цагаан солио туссан юм шиг хий юм үзэгдэж,  сонсогдож эхэлэх бий. Энэ нь таны  бие организм  дутуу нойроо нэхэж  байна гэсэн үг.

Тэгвэл  хэдэн цаг унтах хэрэгтэй  вэ?
Нойр авах хэмжээ нь  насны байдлаас болж  өөр өөр  байдаг. Нярай хүүхдүүд  хоногт 16-20 цаг,  багачууд 10-12 цаг унтаж  амардаг бол насанд хүрэгсэд 6-7 ца...



Олон дайчин

Бичсэн: xvv
16:40 , 2011-02-10 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 8 сэтгэгдлүүд .. 3 trackbacks .. Холбоос

"АНУ-д Балтиморын хамгийн аймшигтай буюу харуудын амьдардаг зөвхөн өөрийн хуулиар амьдардаг дүүрэгт олон жилийн өмнө нэгэн судалгаа хийгджээ. Хотын их сургуулийн социологийн нэгэн профессор оюутнуудаа энэ дүүргийн нэгэн сургууль уруу илгээж хүүхэд бүрийн ирээдүйд үнэлгээ бичихийг хүсжээ.Бүх тайлангуудын хариу “найдваргүй” гэж гарч, мэдээж маргааш би амьд байх эсэх нь тодорхойгүй, хар арьстай, хар тамхичид ихтэй, хөвгүүд нь хүүхэд байхаасаа л ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлд холбогдож, охид биеэ үнэлээд л нийгэм нь ч тэднийг хүлээн авахгүй, тэд ч өөрсдийн нийгмээс бусдыг хүлцэж чадахгүй тийм газар ирээдүй яаж харагдах нь ойлгомжтой. Тэдний хувьд хэн болох нь гэхээсээ хэн болохгүй нь илүү ойлгомжтой байв. Тэр цаг мөчөөс яг 25 жилий...



Сар шинэ дээ сайхан шинэлээрэй!

Бичсэн: xvv
22:40 , 2011-02-01 .. 6 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
За хөө шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны баяр шинэхэн цэцэглэх хавартаа энх золгосны баяр Цагаан сарын маань баяр удахгүй болох нь дээ. Сар шинээр үр хүүхдээ их дагуулж айл хунар хэсэж ханиад томуу хүргэв, ам хамрыг нь сайн дарж авч яваарай, витамин C, аньсны ханд зэргийг урьдчилан сэргийлж уулгаж, дааруулчихалгүй, хоолой амаа зайлж чаддаг бол содтой ус энэ тэрээр сайн зайлуулж байгаарай. Бас чихэр их идэх хүүхдийн дархлалыг маш ихээр бууруулдаг тул аль болох идүүлэхгүй байгаарай. Өөрснөө ч гэсэн хоолой амаа зайлаад урьдчилан сэргийлээд яваарай. Чоно борооноор гэдэг шиг хүйтэнд баяраар ханиад томуу дэлгэрч давардаг тул бодолтойхон байцгааж ойр тойрныхондоо бас хэлж зөвлөцгөөнө биз дээ. Өвчлөмтгий, ханиад томуу амархан хүндэрдэг хүүхэд шууха...


Хурууны гав

Гартаа чимэглэлгүй маань

Гангарах дургүйдээ бус

Эд гутаана гэж ичсэндээ ч бус

Эхнэр болох нэгэн олдоогүйдээ ч бус

Дусал нулимсны үнэгүйд нь бус

Дураар тонгочох эрх чөлөөг билэгддэгт нь бус

Нэг л хүн, нэг л учрал зүрхэнд явдагтаа

Нисээд одсон хайрандаа дэндүү их дассандаа

Солилцож явсан гоёхон бөлзгөө бутлаад

Сонихон үртсийг нь сахиуслан зүүж хадгалаад

Давчуухан хорвоод ганцаардаж явахдаа

Дахиад алдахгүйн тангараг өргөн уйлахдаа

Хайр гэдэг аугаа хүчтэй бөгжөөр хоёр сэтгэлийг баттай холбосны дараа л

Харин тэр “ Хурууны гав ”-ыг зүүж явъя гэснийх юм аа.


...


Бичсэн: Чойрын Хүү
16:06 , 2011-02-01 .. Бичигдсэн: Хайрын шүлгүүд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос

Дэрвэж байсан туг

              ишээрээ хугаран унах шиг

Дэнлүү бадамлах зул

              салхинд цохиулан унтрах шиг

Ургаж ядсан цэцэгс

              хураар дутан гандах шиг

Уянга дүүрэн вальсын дунд

              бүдрэн унасаан би

      Хөгжилтэй аялгуу тасалдан

                          чи бидэн холдож

      Хөлгүй жаргал маань

                          дурсамж төдий хоцорч

      Өнчин чавхдаст хуур

                          аялгуулан эгшиглэхгүйн учир

      Өнөөдөр би гансарч

                          манан дунд төөрсөөр……….


...


Челсид тавтай морил Ф.Торрес, Д.Луйз нар аа

Бичсэн: Чойрын Хүү
12:08 , 2011-02-01 .. Бичигдсэн: Sport .. 26 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ өвлийн хөлбөмбөгийн солилцооны цонх Улаанбаатарын цагаар 07:00-д хаагдлаа. Энэ хугацаанд маш олон сонирхолтой наймаанууд явагдсанаас хамгийн дуулиантай нь Испаний шигшээ болон Ливерпүүл багийн довтлогч Алтан жаал Фернандо Торрес Лондоны Цэнхэрүүдийн эгнээнд элссэн явдал байлаа. Нандо Челсид 45-50 паундаар ирсэн бололтой. Уг наймаанд Челси Д.Старрижийг оруулах гэсэн боловч Ливерпүүл клуб Н.Анелкаг сонирхсон байна. Ямар ч байсан Нандо хүү Челсийгийн төлөө 2016 он хүртэл зүтгэхээр болж байх шиг байна. Мөн Челси клуб төвийн хамгаалагчийн асуудлаа шийдэхийн тулд Бенфика клуб болон Бразилын шигшээн төвийн хамгаалагч Дэвид Луйзыг эцсийн мөчид эгнээндээ нэгтгэж чадлаа.  Үүний зэрэгцээ залуу довтлогч Д.Старрижийг Болтон клуб руу зээллэгээр явуулл...


Хатуу дискний талаар зарим нэгэн зүйл

Бичсэн: xvv
01:49 , 2011-01-30 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 22 сэтгэгдлүүд .. Холбоос
Хатуу диск бол таны тооцоолуур дотор таны хадгалсан зураг, дуу, бичлэг, бичиг баримт бүх зүйлийг хадгалж байдаг хамгийн хамгийн хамгийн чухал эд анги юм. Бусад эд ангиуд эвдэрсэн ч зүгээр л шинээр солиод тавьчхаж болдог. Харин энэ эмзэг бөгөөд, хамгийн чухал эд анги маань эвдэрсэн тохиолдолд мэдээллийг нь сэргээж авах боломжгүй ч болох үе тохиолдож болно. Тэр үед өмнө хийсэн, тооцоолуур дотор байсан зураг, бичлэг, мэдээлэл гээд бүх зүйл устаж алга болдог. Тиймээс өөр нэгэн нөөц зөөврийн хатуу диск худалдан авч хэрэгтэй зүйлсээ хуулж нөөцөлж авч хадгалах, эсвэл DVD дээр хуулж хадгалж байх нь дээр байдаг.

Mөн хэрэв хатуу диск эвдэрсэн бол хамаагүй ажиллуулалгүй, дээр нь юм бичилгүй байж байгаад юмаа сэргээж авахыг оролдсон нь дээр. Үүний тулд энд дарж ороод нэлээнд доор сэтгэгдэлд байгаа аргаар гэх мэт сэргээдэг програм софтоор оролдоод үзэх хэрэгтэй.

Тэгээд болохгүй бо...


Ш. Сүрэнжав - Багш /найраглал/

Бичсэн: xvv
17:55 , 2011-01-28 .. Бичигдсэн: Алдартай .. 101 сэтгэгдлүүд .. Холбоос
Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан
Ерхөг найгасан талаас
Есөн гаригт хүргэсэн
Багш та, хүүхэд шуугисан их өргөөний эзэн юм.
Багш та, хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм.
Чийгтэй даавуугаар зүлгэсэн
Тод хар самбар дээр
Чихнээ яруу эгшгийг
Цагаан цэрдээр бичсэн
Чимэг болгон хайрлагдсан
Монгол гэдэг нэрийг
Цээжит зүрхний тольтод
Гэгээн гэрлээр сийлсэн
Эрдмийн түлхүүр ч багштайгаа
Эхэлж учирсан минь азтай
Эрдэний хайгуулч танхимдаа
Цэхэлж суусан минь золтой
... Өвлөөр ногоон гацуур
Сүлд модны чимэг гэж
Өнгийн олон амьтад
Сүж түүний дагуул гэж
Хоёр оны солбицол дээр
Цагаан сахалтай өвгөн
Хойчийн олон багачуулд
Захиас бэлэг өгдөг гэж
Аглаг хөдөөгийн сургуульд
Анх багш минь заасныг
Ангайн гайхаж явсан
Алдрай насаа мартаагүй ээ би
Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй
Хөгжим баривал дуучин
Клубт очвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин барьвал инженер
Бүлээрсэн хүүхдэд эмч
Бүрэлгэсэ...


мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа

Бичсэн: g84
23:21 , 2011-01-26 .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос
мөнгө хэмээх орон зай дахь
хүн хэмээх цаг хугацаа
буюу
Хөгжилд хөтлөгч “хурд''
Чингис хаан Их Монгол улсыг байгуулснаас 130 гаруй жилийн дараа анхны автомашин бүтээгджээ[1]. Гэвч 1907 оны үеэс автомашин нь гадна төрхийн хувьд өнөөгийн машинтай төстэй хэлбэрийг олсон бөгөөд 1933 оныг хүртэл тэдгээр машинууд ихээхэн болих загвартай байсан байна. Харин анхны дотоод шаталтын хөдөлгүүртэй машинуудын зорчигчдод шатахуун тосны үнэр сүрчиг мэт сэнгэнэ үнэртдэг байжээ.

1900 оны үед машинууд хурдалж эхлэхэд Францын шинжлэх ухааны академийн тэргүүн 50км/цагаас илүү хурдыг хүн тэсвэрлэх боломжгүй бөгөөд түүнээс дээш хурдалбал тархи нь задарч үхэх болно хэмээн баттай мэдэгдэж байлаа. Гэвч Герман, Австри, Англи зэрэг орнуудад 19-р зуунаас “хүн тэрэг” хөлөглөхөө нэгэнт больцгоосон билээ.

“Homo sapians” үүнээс өмнө төдийлөн хурдалж байсангүй. 50кг-аас илүү ачааг төдийлөн даах...


Хэзээ билээ.......Саяхан даа.......

Бичсэн: Чойрын Хүү
13:40 , 2011-01-26 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 54 сэтгэгдлүүд .. Холбоос
Үдэш...
Зүгээр дээ хонгорхон минь. Эргээд бид уулзахгүй
Зүсээ харж, зүрхээ догдлуулж ахин учрахгүй
Ахархан шөнийн амтат үйлтгэлээ эртхэн эхлье
Аальгүйхэн саран алтан хошуу хүргэхгүй. Би мэднэ ээ.

Шөнө...
Тал сар шиг уруул чинь биеэр минь тэмтчиж
Тахийн зоо шиг танхилхан бие чинь нумран тэлчилж
Шунх улаахан шимэлтийг шөнийн гэрчээр үлдээж
Шулууун сайхан хөлийг чагтлан түгжиж
Энхэр зөөлөн бумбаараа энгэр цээжийг ирвэгнүүлж
Эвлэг янагхан хэмнэлээрээ эр биеийг бүүвэйлж
Оргилсон хүслээ дураар нь тавиад нүдээ ань
Одоо л би жаргалыг чинь өгье. Нандин дуслуудыг минь хүртэж жарга

Өглөө...
Нүцгэн биес, нүгэлтэй бодлууд. Гэгээ орж хонгор минь 
Нүдээ нээхгүй, нүдээ битгий нээ. Гэртээ харьмааргүй байна.
Үнгэгдсэн даавуунаас үнэрийг минь санаашран үнэрлэж
Үүдээ түгжээд, сэтгэлээ түгжээд, нууцаа түгжээд үлд дээ хонгор минь.... 
...


Choiriin Bogd Uul

Бичсэн: Чойрын Хүү
17:26 , 2011-01-25 .. Бичигдсэн: Шүлэг .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос

Ижийн минь сэтгэл шиг уужуухан талд

Эцгийн минь дүр шиг мөнхөд орших

Энэ хорвоод эгэлхэн

Их говьдоо сүрлэгхэн

Энэ л миний л шүтлэгтэй  Чойрын Богд уул аа.




Р.Чойном "Би"

Бичсэн: xvv
05:11 , 2011-01-25 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 9 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Би –
Агуй хонгилын ханан дахь мянган наст чулуун дээр
Арслан зааны цусаар бух гөрөөс зурж
Ангийн хишиг гуйж, есөн тэнгэрт мөргөсөөр
Анхны нумын хөвчийг алдалж татсан эр.

Би –
Хөвчин Монгол омогтны хөх толбот үрийг
Хөдөө хээрийн жаварт барсын арьсан дээр эх барьж
Гүрэлзэж байгаа хүйг нь хүрэл хутгаар эсгэж
Гүрэн их улсынхаа тулгын чулууг тулахдаа
Гантай хөө хуягаар өссөн биеэ чигжиж
Гянтат болд сэлмээр өрнө зүгийг чичиж
Гал усыг туучин тэнгэрийн хаяа хүрч
Галзуу догшин эзнийхээ нэрийг нэрлүүлсэн цэрэг.

Би –
Цайдам өргөн талаас шарга тахийг уургалж
Цавчим өндөр уулсаас сүрэг малыг буулгаж
Цас, бороо, шуургатай ширээсэн ган шиг тулсаар
Цагийн саалтанд уярсан чөлөөт талын нүүдэлчин.

Би –
Отог омгийн дажинд Онон, Хэрлэн цалгихад
Охин нойтон үрсээ хормой доороо нууж
Одоо – хожмын түүхэнд Монгол угсааг үлдээх гэж
Одтой тэнгэрийг орчтол тэмүүлж тэмцсэн ижий.

Би –
Хүннү - Шаньюгийн үеэс хүч тэнхээтэ...


Монголчууд 500-аад төрлийн өвс ногоо иддэг...

Бичсэн: xvv
21:23 , 2011-01-24 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 2 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан "-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай "-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон...


Еншөөбү Сонгоол Буриад Бямбын Ринчен (1905-1977)

Бичсэн: xvv
21:22 , 2011-01-24 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 3 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос

Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хэн ч дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл, тэмцэхүйн их хурц ухаан, илтгэхүйн дээд авъяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх оронч үнэр ханхалж, уншигч авхайг Монгол гэдэг аугаа сүр хүчит, үл мартагдах түүх рүү урин аваачна. Түүний Цогт тайж, Гүнж, Бэр цэцэг, үүрийн туяа... зохиолуудыг уншихад өөрийн эрхгүй цээжинд гал бадран Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө.Гурван тогооны үлгэрт гардагчлан Монголчууд бид даанч нэгийгээ дээш гаргах дургүй муухай хүмүүс юм даа. Энэ эрхэм хүмүнийг түүхэн сэдэвт зохиол их бичлээ, феодлын нийгмийг магтан дууллаа, үндсэрхэг үзэлтэн хэмээн “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв.Тэрбээр хаана ч явсан эх орон юугаан нэхэн санагалздаг б...



Р.Чойном Нутгийн дуу

Бичсэн: xvv
18:38 , 2011-01-24 .. Бичигдсэн: Алдартай .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос

Дуулж чаддаггүй мөртлөө дуунд дуртай би

Дуу дууны дундаас түүнд л дуртай гэж

Дуулим хээр талын ардын сайхан дууг

Дурланхан бахарханхан чагнанаа би

 

Босоо чихтэй шаргын нь ...



Эмүжин : Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас

Бичсэн: xvv
23:51 , 2011-01-20 .. Бичигдсэн: Шүлгүүд .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос
Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л г...


Энэ л шөнөөр...

Бичсэн: Чойрын Хүү
09:26 , 2011-01-20 .. Бичигдсэн: Шүлэг .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос
Хугархай саран цонхны шил нэвтлэж ядан мөлхсөн
Хуучин хоргой шиг сэмэрхий энэ л өвлийн шөнөөр
Хугас лонх гашуун идээнд цохиулан нозоорон суухуй
Хувирамтгай дурлалын өчүүх...


Хараал идсэн хотын тээвэр

Бичсэн: DESI
20:47 , 2011-01-17 .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Хараал идсэн хотын тээвэр Хотод хэдэн автобус, хэдэн чиглэлээр, хаанаас хаа хүртэл явдаг, хэдий орлоготой байдгыг би мэдэхгүй л дээ тэгсэн мөртлөө би нэг л зүйл мэднэ...


{ Сүүлийн хуудас } { 27 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa