Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Төр засгийн үүрэг, хариуцлага гэж юм байх ёстой

Бичсэн: xvv
16:47 , 2014-05-27 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 2 сэтгэгдлүүд .. 3 trackbacks .. Холбоос
Хаа холоос хоосон ветнамчууд ирээд ажил хийж сайхан амьдарч болоод байхад өөрсдөө залхуурч хэвтээд "талх таллаж авлаа", "нохойн хоолоор голоо зогоолоо" гэж төр засгаа зүхэж хэвтэж байвал ёстой заяа нь тэр ч юм уу даа
Төр засагт буруу өгөхгүй гэж ярьж байгаа хүмүүс тийм их гэгээрчээд байна уу? Эсвэл сохор дүлий юм уу? Эсвэл зүгээр л ингэж бөгс долоож хоолоо олж идэж байгаа хэрэг үү? Эдийн засгаа олигтой аваад явж чадахгүй байгаа төр засгийн бодлогын тусгал заримд нь хүндээр тусаж байгаа. Залхуурч хэвтсэндээ ч биш. Вьетнам Монголдоо ч байгаам биш гэдгийг ойлгомоор...

Төр засаг бизнес зах зээл рүү ...


eBay хакердуулж хэрэглэгчиддээ нууц үгээ солихыг зөвлөж байна

Бичсэн: xvv
14:12 , 2014-05-22 .. Бичигдсэн: Нууцлал, Хамгаалалт .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Алдарт худалдааны eBay интернэт хуудас өнөөдөр буюу Лхагва гарагийн өглөө сайтдаа хакердуулсан талаараа мэдээлэл оруулжээ. Хакерууд энэ оны 2-3 сарын үеэс тус сайтын мэдээллийн баазад нэвтэрсэн байна. Хакерууд хэрэглэгчдийн нэр, мэйл хаяг, нууц үг, төрсөн өдөр зэрэг мэдээлэлд халдсан бөгөөд төлбөрийн картын мэдээлэл зэрэг осолтой мэдээлэлд хараахан халдаагүй байна. Эдгээр төлбөртэй холбоотой мэдээлэл нь тусдаа мэдээллийн баазад хадгалагддаг байна.

Иймээс eBay сайт хэрэглэгчдээ нууц үгээ яаралтай солихыг санал болгож байгаа гэнэ. Та хэрэв интернэт худалдааны eBay сайтад бүртгэлтэй, ашиг...


Өөрөө өөрийгөө

Бичсэн: xvv
01:09 , 2014-05-14 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Ер нь л байнга шахам өөрийгөө ажигладаг л даа. Ямар ч байсан зөв л санагддаг. Урд нь бас янхан, гомо, хар тамхичин, архичин, Хятадуудыг гээд л хүмүүсийг үзэн яддаг ч гэх нь хаашаа юм ямар ч байсан их дургүй байсан юмдаг. Харин нэг л мэдэхэд тэдгээр хүмүүс хэн нэгэнд гай тариагүй бүгд л өөрсдийнхөө л амьдралаар амьдарч яваа бол дургүй байгаад үзэн ядах хэрэг алга гэж боддог болж. Хятадуудад дургүй байхаасаа илүүтэй хөрш том улс, бас нэг талаар мангас гэж үзээд тэдэнтэй, энэ улстай яаж харилцах ухаанаа л олж чадвал болох санагдана. Порно киноны жүжигчин, биеэ үнэлэгч бүсгүй, гомо залуу, Христосы...


Бичсэн: g84
21:25 , 2014-05-07 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
бодьт


Буддагийн сургаалиас (copy & paste)

Бичсэн: xvv
08:37 , 2014-03-15 .. Бичигдсэн: Хувийн .. 0 сэтгэгдлүүд .. 4 trackbacks .. Холбоос

Өөрийгөө ялж сур.

Өөрийгөө дийлж сурах нь 1000 тулаанд ялахаас илүү зүйл. Энэ бол жинхэнэ ялалт. Өөрийгөө ялна гэдэг нь оюун ухаан, бодол санаагаа захирч чаддаг болно гэсэн үг. Бодол санаа чинь далайн давалгаа шиг үсчиж байх ёсгүй. “ Би бодол санаагаа захирч чадахгүй байна. Толгойд янз янзын бодол аяндаа орж ирээд байна. “ гэж хэлэх гээд байна уу? Тэгвэл би хариулъя: “ Дээгүүр эргэлдээд байгаа шувууг та хориглож чадахгүй ч үүрийг нь холдуулчихаж дөнгөнө шүү дээ. “

Ая зүйтэй амьдарч сур.

Ая зүй гаднаас тан руу ирэхгүй, дотроосоо эрж хай. Зүрхэндээ байдаг юмыг гаднаас хайх утгагүй биз...



Android үйлдлийн системтэй автомашин

Бичсэн: xvv
10:49 , 2014-01-26 .. Бичигдсэн: Мэдээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
 
Google корпораци автомашин үйлдвэрлэгчид болох Audi, General Motors, Honda, Hyundai болон процессор, график хурдасгуур зэргийг үйлдвэрлэдэг Nvidia компаниудтай хамтран Android үйлдлийн системтэй компьютертай шинэ автомашинууд үйлдвэрлэхээр тохиролцжээ. Google корпораци болон автомашин үйлдвэрлэгчидтэй аль хэдийн гэрээнд гарын үсэг зурцгаасан бөгөөд Android үйлдлийн системтэй автомашины анхны загварууд энэ оны сүүлээр худалдаанд гарах юм байна. 
Дэлхий даяар хэрэглэгддэг ухаалаг гар утасны 80 хувь нь Android үйлдлийн системтэй ба шинээр үйлдвэрлэгдэх автомашинуудын удирдлагыг яг л компьютер ши...


2013 оны Америкийн хамгийн баян 15 компьютерын мэргэжилтэн

Бичсэн: xvv
23:21 , 2014-01-11 .. Бичигдсэн: Мэдээ .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
1. Bill Gates ($72,000,000,000 америк доллар)
Microsoft корпорацийн үндэслэгч, гүйцэтгэх захирал. Билл Гэйтс бол зөвхөн АНУ-аар зогсохгүй дэлхийн хамгийн баян хүн. Тэрээр 28 тэр бум америк долларыг зөвхөн хүмүүнлэгийн хандивт зориулсан ч түүнд цаана нь хангалттай их үлджээ. 2. Larry Ellison ($41,000,000,000 америк доллар)
Эллисон 1977 онд мэдээллийн баазын Oracle компанийг үндэслэн байгуулсан ба компани түүнээс хойш өсөж томорсоор л байна. Тэр бол АНУ-д Билл Гэйтс, Варрен Буффет нарын дараа ордог 3 дах хамгийн баян хүн юм.

3. Jeff Bezos ($27,200,000,000 америк доллар)
Ин...


Компьютерт Монгол бичгээр бичих програм, гарын драйвер

Бичсэн: xvv
22:53 , 2013-12-16 .. Бичигдсэн: Монгол софт .. 16 сэтгэгдлүүд .. Холбоос
Монгол бичгээр веб хөтөч дээрээ шууд бичиж болдог, юникод стандартаар бичдэг http://www.unsen-sambar.com/ програмыг мэдэхгүй бол ашиглаад үзээрэй. Их аятайхан эдийг хөгжүүлж байгаа юм байна. Шууд сангаас үгийг санал болгоод сонгож болдог юм байна. Цаашдаа олон зүйлийн эхлэл энд тавигдаж байгаа байх.

Мөн Үнсэн самбарын гарын байрлалтай адил байрлалаар бичих боломжтой Виндөвсийн гарын драйвер бас хийгджээ.

http://monscript.blogspot.com/2013/12/blog-post.html

Мөн Монгол бичгийн компьютерт дүрслэгдэх талаар өнөөгийн байдлыг http://mongolian-it.blogspot.com/2013/06/blog-post.html хаягаас орж сонирхож ...


он цагийн алсад 2

Бичсэн: g84
13:03 , 2013-12-12 .. 2 сэтгэгдлүүд .. 3 trackbacks .. Холбоос

Бодол...


Алтайн уулсын бэлд хэдэн сүг сураг судлаачидтай хамт газарчилж явснаас хойш хадны сүг зургийг хайж хэсэг балын харандаа цаас хоёроор буулгаж авдаг болсноор өдрүүд богиносоод байх шиг санагдаж өдрийн гэгээтэй үе өглөөний 5 цагаас оройн 11 хүртэл үргэлжлэх хирнээ хүрэлцээ муутай байдагсан. Зургийн аппаратгүйгээс тэр үү эсвэл мөнөөх хадны сүг зургуудыг масштабаар нь буулгаж авах нь ач холбогдолтой байсан уу дээр нь цаас тавьж байгаад л эрээчиж орхидог байлаа.

Тэднээс малталтын биш геологичийн алх авч үлдсэнээрээ хад чулуу тоншиж яваад нэгэн удаа ер бусын цангинасан чулуутай таарч тэр нь...



ЭХНЭРЭЭСЭЭ САЛСАН ЗАЛУУГИЙН БИЧСЭН “ГЭРЛЭЛТИЙН ТАЛААРХ 20 ЗӨВЛӨМЖ”

Бичсэн: xvv
23:56 , 2013-12-05 .. Бичигдсэн: Хувийн .. 2 сэтгэгдлүүд .. 5 trackbacks .. Холбоос
Гэрлэлтийн талаарх 20 зөвлөмж

1. Хайрлахаа бүү боль, болзохоо бүү боль (Never stop courting. Never stop dating)

Эхнэрийгээ үргэлж хажуудаа байх ёстой гэж бодож болохгүй. Хурим хийх үедээ та эхнэрийгээ бүх насаараа хайрлах шийдвэр гаргасан байх ёстой. Тиймээс эхнэр тань таныг сонгосон. Үүнийгээ хэзээч битгий март. Үргэлж түүнийгээ хайрла.

2. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хамгаал (Protect your own heart)

Эхнэрийнхээ сэтгэлийг хамгаалахтай адил, өөрийнхөө сэтгэлийг ч мөн чухалчлан хамгаал. Таны зүрх сэтгэлд үргэлж эхнэртэй зориулах зай байх хэрэгтэй. Үргэлж түүнийг хүлээж авахад бэлэн байж, өөр хү...


Хүүхдийн холбогдолтой веб сайтуудын хаягуудын лавлах

Бичсэн: xvv
23:27 , 2013-11-03 .. Бичигдсэн: Бусад .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Та өөр сайтуудыг мэдэх бол энд сэтгэгдлээр үлдээнэ үү!

www.ehemut.mn- Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвwww.mxo.gov.mn - Монголын Хүүхдийн Ордонwww.uyerhel.com - Өсвөр үеийнхэнд зориулсан мэдээллийн веб сайтmongol.huuhed.com - Монгол хүүхэд хүүхдийн төлөө сайн дурын бүлгэмwww.uv-child.mnwww.nar.mn/archives/tag/хүүхэдwww.eejbolloo.mnwww.mama.mnxvvxed.blogspot.comwww.eej.mnwww.mglclub.com/forum9www.103.mn/archives/category/хүүхэд...


яачихав даа

Бичсэн: g84
14:35 , 2013-11-01 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
давилуун зан, зориг зүрх минь яачихав даа

ширэлдсэн үс, ширэн нүүрээрээ бахтай инээж байснаа, хавь ойр сүргээс тасарсан хэд гурван зээр гөрөөс гунигийн шившээг савхан хөлөөрөө товшиж, туурайн доороос бүүдгэр тоос аажуухан босгож гүйлдэхийг хараад оройдоо голдуу таардаг урт улаан үнэгийг ажих даа, уулын нөмөр, хөтөл гүвээний завсраар өөрийн чадлыг мэдэн урсаж ядах шанд булагхан, түмэн зүйлийн хээрийн амьтдын явдал гүйдэл хятад тийш чиглэх олон замуудаар огтлогдож, Зүүнбаянгийн нойрмог хөндийн нефтийн цооногуудын хүнгэнэх чимээнд байнгын амар заяаг нэгэнт үзэхийг эс байгаад Их Нартын энгэрт гүйлд...


Шинжан-Уйгар

Бичсэн: xvv
10:48 , 2013-10-15 .. Бичигдсэн: Мэдлэгт дусал нэмэр .. 0 сэтгэгдлүүд .. 3 trackbacks .. Холбоос

Сонирхолтой санагдлаа.

Хятадын хуучирдаггүй шинэ хязгаар

Тансан ламаас ШХАБ хүртэл

1989 оны 5 дугаар сарын 16-нд ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачев БНХАУ-д айлчлахад Дэн Сояпин Хаант Оросын үеэс эхлэлтэй 1.5 сая км.кв газар нутгийн маргааны асуудал байгааг сануулсан бөгөөд Амар мөрний сав дагуух нутаг, Даманийн хойг, мөн хамгийн гол нь Балхаш нуурын дорнод этгээдийн томоохон газар нутгийн талаар дурдсан юм. Энэ бол Чин гүрний төгсгөл үед Оросууд Хятадаас хүчээр булаасан нутаг гэж үздэг ажээ. Өнөөдөр энэ нутаг Казахстаны нутаг болжээ. Хэрэв энэ нутгийг тодорхой үзмээр санагдвал...



“Оюутолгой” төрийнхөнд хахууль өгч, зарим нэг хүн эх орноо худалдсан бололтой

Бичсэн: xvv
17:36 , 2013-10-08 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 2 сэтгэгдлүүд .. 5 trackbacks .. Холбоос
Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Рио тинтогоос санхүүжүүлсэн дараах байгууллагууд байна. Үүнд:
1. Монголын урлагийн зөвлөл ТББ 17,274,000,000 төгрөг
2. Хил хамгаалах ерөнхий газар 129,207,904 төгрөг
3. Монголын уламжлалт урлах ухаан ТББ 107,742,918 төгрөг
4. Уул уурхайн үндэсний ассициоци ТББ 89,434,400 төгрөг
5. ZIBRO Z компани 1,4 тэрбум төгрөг.
6. Их Ус Туул ТББ 600,000 ам.доллар


С.Ганбаатар гишүүн “Оюутолгой”-г АТГ-т өгчээ Мэдээлэл хүргүүлэх тухай Миний бие Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Рио тинто, Монгол Улсын Засгийн Газрын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилт, төслөөс Мон...


Блогийн тухай

Бичсэн: xvv
19:32 , 2013-10-03 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Ажлаа хийж суугаад одоо бас жаахан юм бичмээр санагдаад...

Яагаад блог бичдэг вэ? Хувийн амьдралын хэрэгт хэрэггүй тэмдэглэлийг яагаад л олонд уншуулаад ингээд бичээд байдаг юм бэ? Өөрөөсөө асууна. Таних, танихгүй найз нөхөд, зарим нь хайлтын системээс шал өөр юм хайж тэнэж яваад орж ирээд хальт уншаад л гарах байх тээ... Яагаад юм бол? Заримдаа бусадтай ярилцаж байхдаа, амьдралынхаа талаар, өөрийнхөө талаар бодоод, бусдад бас уншуулна гэж бодоод бичихээр өөрөөр харж өөр зүйлсийг олж харж өөрийгөө өөрчилдөг байж магадгүй. Зүгээр нэг бодоод өнгөрөхөөс ямар ч байсан өөр байдаг. Мэдээж бичсэн бү...


Дууны үг

Бичсэн: xvv
19:14 , 2013-10-03 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 3 сэтгэгдлүүд .. 2 trackbacks .. Холбоос
Нимбэгнүүд хамлагийн БУДЫГ АНХ ХАРААД ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ дууны үг оршвой:

Яг тэр цаг хүртэл
Өөр хэнтэй ч таараагүй юм шиг
Хайж явсан зүрх минь мөн юм шиг
Хамгийн сайхан мөрөөдөл биелэх шиг
Үг сольж үзээгүй ч
Үнэхээр сайхан санагдсан, санагдсаааанннн

Дахилт:
Ахиад таарах сан гэж бодсон
Аз таарч учирсан би
Утсыг чинь бас авсан
Балмагдаад юм ярьж чадаагүй би, чадаагүй эээээ

Миний хайр сэтгэлийг тэр мэдэрч амжаагүй ээ
Шохоорхол надад гүнзгий сайхныг мэдрүүлдэг
Энэ хайр намайг
Яагаад ингэж догдлуулав ааа

Дахилт x2

Lemons

Сонсох:http://soundowl.com/track/4dj8/the-lemons-budiig-anh-haraad-tursun-set...


Би талын хүү

Би талын хүү...

Талын жавартаа жиндэж сэрэх би дуртай
Таанын амтат айргандаа согтож дуулах дуртай
Танил болсон намхан толгодоороо тэнэх дуртай
Тавиу уужим хөндийгөөр хараа бэлчээн суух дуртай

Намар эртийн цас шиг цайрах таанын толгойнд дуртай
Намхан толгодын цаанаас мандах улаан наранд дуртай
Нарийн суран жолоо атган галгиулж саахалтаар буух дуртай
Намтар баян нутгынхаа настан буурлуудад золгох дуртай

Тэнгис мэт давалгаалах цагаан зээрийн цахилаанд дуртай
Тэнгэр мэт цэлэлзэх Цайдамын цагаан нуурандаа дуртай
Тэн энгүй бөхөлзөх Цагаан тэмээтийн дэрсэнд дуртай
Тэргэл саранг хээр хонуулсан Баву...


Тэнэглэл

Бичсэн: Uukiinaa
19:18 , 2013-08-24 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Намуухан тэрний инээмсэглэлд татагдсандаа
Өөрийгөө зүхэх шиг болж гуниглана
Өөр хүн байсан бол гэсэн бодол эргэж
Одоо ингэж уйтгарлаж суухгүй дээ гэхээс
Өр зүрх минь шанална
Өмнө нь хийсэн нүгэл юм бол
Өөдгүй хүний сүнс байна гэж
Өөрийнхөө бодлыг улам өөхшүүлнэ
Үйлийн үртэй амьдралаа чи
Өөрөө сийлсэн хойно яахав "ХОХЬ ЧИН ТЭР" гэж
Өөртэйгээ ярьсан тэнэг хүн чинь "БИ"
...


Видеотой шивээс

Бичсэн: xvv
16:53 , 2013-07-20 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос



Ice top - Hit

Бичсэн: xvv
22:29 , 2013-07-14 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. 4 trackbacks .. Холбоос

Дээрийн үеийн дуу даа тээ. Дажгүй дуу шүү бас гэжж.



{ Сүүлийн хуудас } { 14 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa