Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Тод магнай ( Дууны үг )

Бичсэн: xvv
19:23 , 2015-08-09 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэ бол нэрт дуучин П.Адарсүрэн агсны дуулж олны хүртээл болгосон "Тод магнай" дуу юм. Яруу найрагч Ж.Шагдар, хөгжмийн зохиолч Х.Сэргэлэн нарын хамтын уран бүтээл тус дуу нь алтан үеийн хитүүдийн нэг билээ

Дуучин А.Хосбаяр, Д.Мөнхбат



Доохноо болбол замын хар алхаатай
Дээхнээ болбол задгай суман хатираатай
Адуун сүргийн манлай болон дүүхэлзсэн
Эзэндээ ээлтэй эмнэг догшин морь мину зээ

Уужуу талдаа усан тэлмэн жороотой
Уулын даваанд шандас цуцаж сульдаагүй
Улайдам халуунд уулын салхийг сүүгүүлээд
Намайгаа жаргаасан насны жавхлан морь мину зээ

Наадамд болбол торгон жолоо сунгаатай
Найман ганз...


Бүсгүй хүний заяа /Монгол ардын дуу/

Бичсэн: xvv
19:13 , 2015-08-09 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үзэмчин ардын дуу
Дуучин: Б. Долгормаа



Хажуу газар ургана гэдэг нь ээ хөө
Хайлаас модны жам юм аа хөө
Харийн газар очно гэдэг нь ээ хөө
Бүсгүй хүний заяа юм аа хөө

Уруу газар ургана гэдэг нь ээ хөө
Улиас модны жам юм аа хөө
Ургийн газар очно гэдэг нь ээ хөө
Бүсгүй хүний заяа юм аа хөө

Торгон дээлийг өмсөөд байвчиг
Ээжийн минь хайрыг гүйцээ нь үгүй еэ хөө
Тос өрмийг идээд байвчиг ээ хөө
Ээжийн минь сүүг гүйцээ нь үгүй еэ хөө

Өндөр газар ургана гэдэг нь ээ хөө
Өргөст модны жам юм аа хөө
Өөр газар очно оо гэдэг нь ээ хөө
Бүсгүй хүний заяа юм аа хөө

...


Адуучин /Монгол Ардын Дуу/

Бичсэн: xvv
19:07 , 2015-08-09 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Дуучин: Б. Долгормаа


Түмэн чиг олон адууны дундаас
Төгрөг сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ дээ хөө
Түмэн чиг олон хүний дундаасаа
Миний зүрхний жаахан тэр маань тормойж харагдана аа хөө

Мянган чиг олон адууны дундаасаа
Магнай сартай манхан шарга нь түрүүлээд ирнэ ээ хөө
Мянган чиг олон хүний  дундаасаа
Миний зүрхний жаахан тэр маань мишээж харагдана аа хөө

Алтан чиг хоёр бугуйвчийг ээ хөө
Арслан хотын урчуудаар сийлүүлсэн юмаа хөө
Асгаруулан мэлмэрүүлэн уйлаад яах вэ хөө
Амар болоод мэнд л суувал уулзана шүү дээ хөө


...


Суман дэлт /Монгол ардын дуу/

Бичсэн: xvv
18:57 , 2015-08-09 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үндэсний дуу бүжгийн "Түмэн эх" чуулгын дуучин, СТА Г. Бямбажаргал
Хөгжимчин Ц. Чулуунцэцэг 

 

Суман дэлтэй хээр морь нь
Сумнаас хурдан дүүлээд байна аа хөхө
Суурь муутай тэр нэг залуу чинь
Энд ч үгүй тэнд ч үгүй яа хөхө

Ороогоод оёсон олбог ширдэг чинь
Орны өмнө байна аа хөхө
Онцлоод хэлсэн хоёр гурван үг чинь
Чиний болоод миний цээжинд ээ ээ

Хөхрөөд байгаа ногоо гэдэг чинь
Хөндий маань ногоо юм аа хөхө
Хөгшин залуу хоёр гэдэг чинь
Хөгтэй ч болоод жигтэйхэн дээ хөхө

Хоёр сайхан гар чинь ээ
Ханцуй дотроо байна аа хөхө
Хажуугаар нь хавираад өнгөрөхдөө
Ё...


Уянга цагаан хуруу /дууны үг/

Бичсэн: xvv
18:44 , 2015-08-09 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Үг: Ц. Сүхбаатар Ая: Н. Авирмэд
Дуучин: СТА М. Цэрэндулам
Дуучин: МУГЖ Б. Энхбат

Намираа хоргой нэхийний
Найгал сорыг жигдлэхдээ
Наран ургуулж утас сүвлэх
Наалинхай чиний савхан хуруу

Тансаг хилэн нэхийгээ
Татан тавин мэтгэх
Учиг сүвлэх сүмбэн хуруу
Уянга өргөх лимбэн хуруу

Сахлаг хамбан нэхийний
Шаглаа оёог тааруулан
Саран ургуулж угалз ороох
Сайхан чиний уран хуруу

Тансаг хилэн нэхийгээ
Татан тавин мэтгэх
Учиг сүвлэх сүмбэн хуруу
Уянга өргөх лимбэн хуруу

Жийжүү торгон нэхийний
Зүсийг хоршин мэтгэхдээ
Хорвоог уярааж үйлс дээдлэх
Хонгорхон чиний уян хуруу ...


Таван эрдэнэ /дууны үг/

Бичсэн: xvv
18:32 , 2015-08-09 .. Бичигдсэн: Дууны үгс .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос
Шүлэг: Лхамжавын Лувсандорж
rnХөгжим: УГЗ Зундуйн Батсүх
rnДуучин: Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол дуучин МУСТА Г.Бямбажаргал
rn
rn rn
rn rnrnЭнгэрийн яргуй цасан дор зүүдлэхэд
rnЭхний төл наран наашилж цангинана
rnЭзэн малчны магнай тэнийн баярлаад
rnЭх орны минь сүрэг нэмлээ гэж дуулна
rn
rnТаван бүлээн зүс таван уяхан эгшиг
rnТэгш таван хүслийн амьд таван эрдэнэ
rn
rnЖаврын үзүүр уярч цаг наашлахад
rnЦэлмэг шөнийн од шиг төлөөр сүрэг баяжна
rnӨнгө аялгуу зохирол чихнээ ялдам таацаад
rnӨнөр малчны хот таван эрдэнийн далай
rn
rnТаван бүлээн зүс таван уяхан эгшиг
rnТэгш таван...


Ном унших хурдаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? /Пиль/

Бичсэн: xvv
16:58 , 2015-07-03 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Сүпермэн болох үйл явц: Хэрхэн илүү хурдан уншдаг болоод номыг 4 цагт машиндаж Варрен Баффетийг хүртэл атаархахад хүргэх вэ? 

Нилээд хэдэн жилийн өмнө би хаа нэгтэйгээс уншиж байгаад ямар төрлийн сүпэр хүчийг хамгийн ихээр хүсч байна вэ гэж Варрен Баффетээс асуусантай таарсан юм. Харин тэр “Хурдан уншигч болох” гэж хариулж байсан юм даа. Нисэх, сүпэрмэний хүч эсвэл бодол унших зэрэг хүчнээс илүү хурдан унших гэдгийг сонгосон нь сонин л юм.

Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

Магадгүй Баффет ихэнхи гүн ухаантнуудын адилаар бүх амжилт бүтээлийн нууц нь сурах үйл явц гэдэг жишгийг баримта...



Халбага байхгүй

Бичсэн: xvv
00:08 , 2015-07-02 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 27 trackbacks .. Холбоос
Асуулт самбараас сонирхолтой гоё бичиж тэмдгэлсэн нэг ийм хэсэг бичвэр олж авлаа...

...юмсыг бид хүлээж авахдаа энэ сайн тэр муу, ингэвэл сайн тэгвэл муу гэж ялгавартайгаар хүлээн авч суржээ. энэ хэвшсэн үзлийнхээ үүднээс юмсыг, үзэгдлийг, мөн хүмүүсийг ялган таагүй зүйлээсээ зугтан таатай зүйлсээ өөртөө ойртуулан авахыг эрмэлздэг. таагүй зүйлээсээ салахад жаргалтай болдог, таатай юмтай учрахдаа жаргалтай болдог. бид юмсад таатай таагүй шинж угаасаа байдаг гэж боддог. гэхдээ тийм шинж угаасаа байхгүйг буддын сургаальд заадаг. юмс таатай ч биш таагүй ч биш хоосон буюу үнэмлэхүй нейтраль ч...


Мэдрэхүй, хоосон

Бичсэн: xvv
21:07 , 2015-07-01 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 12 trackbacks .. Холбоос

Хүний ертөнцөд 4 далай байдаг. Хүн эхээс төрөөд хувь заяаны төөргөөр эдгээр дөрвөн далайг туулах болно.
Эхнийхэд нь хүн өлгийтэйгөө хөвж явдаг, сүүлийнхэд нь австайгаа, харин дунд талын хоёрт огт жаргал үгүй хэмжээгүй их тачаал, шунал, өвчин зовлон оволзсон далай дунд хөвдөг, түүнээс гэтлэх нь номын мөр хөөх зам бөгөөд сахил санваари хүртэж бясалгах...

- Л.Түдэв Оройгүй сүм уншиж яваад...

Бас л эвгүй зохиол байна шүү. Өнөөдөр энэ чигээрээ ном уншиж, анимэ үзэж гиеүррлээ хэхэ.
Үнэндээ зовлон гуниг л гэнэ яг ийм өдрүүд амьдралд тэр бүр байдаггүй л дээ.
Үнэндээ өдөр тутмын амьдралдаа ...



Зүгээр л нэг ийм өдөр гоё

Бичсэн: xvv
02:38 , 2015-06-11 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 0 сэтгэгдлүүд .. 10 trackbacks .. Холбоос


Зүгээр л санаандгүй дискэн дээрээс ийм зураг оллоо. Сэрүүхэн, магадгүй хүйтэн, чимээ аниргүй, намуун тайван мэдрэмж...


"Төр муу менежер" хэмээх хар технологи Монголд нутагшсан нь

Бичсэн: xvv
03:26 , 2015-06-08 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 0 сэтгэгдлүүд .. 12 trackbacks .. Холбоос
http://sonin.mn/news/politics-economy/43754

“Төрийн минь сүлд өршөө” хэмээн залбирдаг монголчууд өнөөдөр “төр муу менежер” хэмээн мэдэмхийрэх болцгоосон нь хачирхал төрүүлэхгүй байхын аргагүй. Өдгөө чухам юуны учир монголчууд бид эзэн Чингисээс өвлөгдөн ирсэн уламжлалт төрөө адалж, дорд үзнэ вэ?   “Төр муу менежер” гэсэн гуравхан үгэнд хураангуйлагдсан Монголын төрийг нураах, улсыг мөхөөх зорилготой хар технологи 1990 оны ардчилал, чөлөөт зах зээлийн шилжилтийн бодлогын импортын нэгээхэн хэсэг болж орж ирсэн бөгөөд өмч хувьчлалын өмнөх жилүүдэд бүр ч хүчтэйгээр сурталчлагдсаар ирсэн....


uTorrent програм хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

Бичсэн: xvv
20:03 , 2015-06-07 .. Бичигдсэн: Програм софтууд .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос
Хүссэн зүйлээ интернэтээс олж татаж авахад тусалдаг нэгэн том сүлжээ бол Торрэнт сүлжээ юм. Хэрвээ та торрэнтын талаар сайн мэдэхгүй бол энд дарж уншиж хүссэн зүйлээ интернэтээс татаж сураарай.

Хэрвээ та uTorrent хэрэглэдэг бол таныг уг програмаас татгалзахыг зөвлөж байна. Уг програмын сүүлийн хувилбар нь хэрэглэгчдийн компьютерыг ашиглан боловсруулалт хийдэг Bitcoin mining гэх үйлдэл хийдэг програмыг давхар суулгадаг болсон гэнэ. Тиймээс та uTorrent програмаа устган ямар нэгэн өөр торрэнт програм сонгож хэрэглээрэй.

Ta дараах програмуудыг сонгон хэрэглэж болно:
Vuze (Azureus) - Нээлттэй эх бүх...


Интернэтийн үнэ хямдарч байна

Бичсэн: xvv
19:55 , 2015-06-07 .. Бичигдсэн: Мэдээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Монголд бас сүүлийн үед өрсөлдөөн ихтэй интернэт хэрэглэгчдийн тоо өсөж байгаа ч бас үнэ нь хямдарч байна. Мөн хурдны хувьд бас урдныхаасаа илүү сайжирч өндөр хурд нь хямд үнэтэй болоод байна шүү.

Саяхан Ситинэт 1мб - 9900₮ багц гаргасан юм байна. Лав 6 сарын 30 хүртэл юм байна. Цаашаа энэ үнээрээ үргэлжлэх эсэхийг мэдэхгүй юм. Энгийн хэрэглээнд нэлээд боломжийн хямд үнэтэй болж эхэллээ дээ. Доор рекламн...


OnEDU дунд сургуулийн хүүхдийн видео хичээлийн сайт

Бичсэн: xvv
19:46 , 2015-06-07 .. Бичигдсэн: Мэдээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
За Ситинэтийн ийм хэрэгтэй сайт гарсан юм байна шүү. Зуны амралтаараа хоцорсон, мэдэхгүй зүйлсээ нөхөөд үзэж болох юм байна.
http://onedu.mn
Дунд сургуулийн хичээлийн програмыг багтаасан видео хичээлийн сан юм байна. Үнийн хувьд ч бас харьцангуй боломжийн юм байна. Ситинэт хэрэглэдэг бол бас үнэгүй юм байна.

За тэгээд ойлгоогүй өнгөрсөн, хоцорсон хичээл энэ тэр байвал нөхөөд үзээрэй. Аав ээж, ах эгч нар хүү...


Баттерей буюу зайгаа нураахгүйн тулд гар утас, компьютераа хэрхэн ашиглах ба цэнэгтэй холбоотой зөвлөгөө

Бичсэн: xvv
17:06 , 2015-06-07 .. Бичигдсэн: Дусал мэдлэг ба Анхан шат .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Олон хүн зөөврийн компьтерынхаа баттерейг салгаж тавиад ашиглах нь зөв, баттерейг дуусгаад цэнэглэх нь сайн, залгаатай удаан байлгаж болохгүй зэрэг буруу ойлголттой байдаг. Үүнээсээ болж баттерейгаа амархан нураадаг. Тэгвэл баттерей нь ямар төрлийнх гэдгээсээ хамаараад арчилгаа нь өөр байдаг байна. Сүүлийн үед бараг бүх электрон хэрэгсэлд хэрэглэгдэж байгаа цэнэглэдэг баттерей нь Литийн ион (Li-ion) ашиг...


About this blog

Бичсэн: xvv
16:19 , 2015-05-30 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
I'm not good at English language and I want to improve. But I didn't study hard enough until now. Now I'm around 30 years old. I always think about improve my English and Japanese and study other languages. But time going and I didn't do nothing.
Then I decided and started this blog today. I will study and copy, post some English lessons etc. related things here.

I read and understand...


Монголчууд бид нар нээрээ л тэвчээргүй улаан даавуунууд шүү

Бичсэн: xvv
11:56 , 2015-05-03 .. Бичигдсэн: Уншуулмаар .. 0 сэтгэгдлүүд .. 12 trackbacks .. Холбоос
Монголчууд бид нар нээрээ л тэвчээргүй улаан даавуунууд шүү. Гэрэл дохион дээр үсрээд 1 минут хүлээгээд зогсохгүй шүү дээ. Улаанаар л зүтгэнэ. Шэйрлэх гэсэн чинь шэйр товч байдаггүй хуулчихлаа:

Ажил үүргээ гүйцэтгэж яваа жирийн нэгэн цагдаагийн ҮНЭН үг... Таалагдвал LIKE LIKE SHARE SHARE SHARE

Удаан орсон цасны гайгаар уулзварын гэрэл дохио тасарчихав. Гэрэл дохионы засварчин залуу ирээд ухаж ухаж кабе...


Apple компанийн ажлын ярилцлагад ирдэг сонирхолтой 25 асуулт (хариулж үзэв)

Бичсэн: xvv
19:16 , 2015-04-30 .. Бичигдсэн: Өдрийн тэмдэглэл .. 1 сэтгэгдлүүд .. 6 trackbacks .. Холбоос
unurbat.blogspot.com блогоос lag.mn/free/article374/ дээр хуулж оруулсан байсан 25 асуулт нээрээ их сонирхолтой. Хариулахад зарим зүйлийг бодож бас заримд нь хариулахад их хэцүү юм байна. Би Апплд ажилд орж чадах байсан болов уу ингэж хариулсан бол хэхэ. Бас нэгэн сонирхолтой санал байна. Та дээрх хаягаар ороод хариулчихаад минийхтэй харьцуулж үзээрэй. Тэгээд хариулж байхдаа ямар нэгэн сонирхолтой зүйл б...


Сүсэг бишрэл буюу үхлийн дараах амьдрал, там диваажин байдаг

Бичсэн: xvv
02:31 , 2015-04-21 .. Бичигдсэн: Бодрол .. 4 сэтгэгдлүүд .. 0 trackbacks .. Холбоос
Би мухар сүсэгтэй.

Энэ талаар урд өмнө нь тийм ч нухацтай бодож үзэж байгаагүй юм байна. Тэгээд бодож байгаад би мухар сүсэгтэй хүн юм байна, бас энэ тийм муу, муухай хүнээс ичиж зовоод байх ч зүйл биш юм байна гэдгийг ойлгов.

Би ерөнхийдөө өөрт тохиолддог зүүд, зөн совин, мэдрэмжүүдтэй холбоотой, бас өвөө, эмээ, аав, ээжийнхээ ярьсан домог, болсон явдлуудыг сонсож, зарим зүйлийг өөрөө мэдэрч, харж ...



Блог ба боломжууд...

Бичсэн: xvv
14:21 , 2015-04-06 .. Бичигдсэн: Бусад .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Блогийг олон талаас нь харж янз бүрийн тодорхойлолт өгч болно энгийнээр вэб сайтын нэгэн төрөл гэж ойлгож болно. Хамгийн гол нь үнэгүй, ашиглахад маш хялбар.
Хувь хүмүүс ихэвчлэн үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох, мэдлэгээ хуваалцах,  өөрийгөө нээх, илэрхийлэх, сонирхлоо хөгжүүлэх, танил найз нөхдийн хүрээгээ тэлэх, өдрийн тэмдэглэл хөтлөх, эргэн санах, чөлөөт цагаа зөв боловсон өнг...


{ Сүүлийн хуудас } { 12 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa