Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ... | |
Өвлийн адуучин /Дууны үг/
Гунын эвэр хугармаар
Гурван есийн хүйтэндээ Хулсан уургаа бариад аа Хурдалж явна аа адуучин Дх: Ай яасан сайхан юм бэ Адуу нь яасан олон юм бэ Зориг гэдэг нь ган юм аа ган юм Золбоо гэдэг нь гал юм аа гал юм Эмнэг азрагаа булгиулсаар Исгэрээд давхилаа нэг нь Инээмсэглээд өнгөрөхдөө Ирмээд дохилоо наашаагаа Дх: Ай яасан өлчир юм бэ Адуу нь яасан тарган юм бэ Идэрийн чадал нь урамтайдаа урамтай Ирмээд өнгөрдөг нь учиртайдаа учиртай Хэн нэг маань дурлачихаад Уулзая гэв үү тэрнийгээ Хэр малчин хүүхнүүд вэ Уралдая гэв үү биднийгээ Дх: Ай яасан сонин юм бэ Алийг нь гэж мэдэх юм ... ГАНГАН ХАР МОРЬ /Уртын дуу/
Ганган хар морь
Ганган хар морийгоо Хагсраа л үгүй сойгоорой Ганцхан амраг хүүтэйгээ Гадаа л гэртгүй суугаасай Хөөрхөн хар морийгоо Хөтөл даваад унаарай Хүний ганц хүүтэйгээ Хүлээн байж уулзаарай… Эх сурвалж: https://ilzahidal.wordpress.com/2009/07/02/urtduu/ Хоёр сэтгэл /Монгол ардын дуу/Манантай юу өдөр байна саруул болно хө Хөөрхөн халиун /дууны үг/
Хөөрхөн халиун долгин шүүrnХөлд нь сууж бариарай
rnХүний газар хэцүү шүү rnХүлээн байж дасаарай rn rnХачин халиун долгин шүү rnХазаарыг нь татаж мордоорой rnХарийн газар хэцүү шүү rnХайрлан байж дасаарай rn rnНарийн халиун долгин шүү rnНаласхийгээд мордоорой rnНасны бага нь гэнэн шүү rnНайрсаг харилцаж яваарай rn rnrn rn rn Ийм нэгэн сэтгэл (дууны үг)
Үг. Ө. Балчиндорж
Ая. М. Норсонжав Тэнгэрийн уудамд аялсан Тэргэл цагаан сар уу даа Тэртээ өндөр ууландаа Тээглээ ч үгүй сэтгэл үү дээ Алхан тамгатай хээрийгээ Арилжиж битгий солиорой Амрагаа гэсэн сэтгэлээ Алсдаа ч битгий мартаарай Амрагаа гэсэн сэтгэлээ Алсдаа ч битгий мартаарай Навчин тамгатай хээрийгээ Наймаалж битгий солиорой Намайгаа гэсэн сэтгэлээ Насандаа ч битгий мартаарай Намайгаа гэсэн сэтгэлээ Насандаа ч битгий мартаарай ... Даалууны гуншинСайхан даалуудхуу ЁОЗ: О. Дашбалбар \"Амьддаа бие биенээ хайрла\"
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла! Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх! Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ, Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү. Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг! Ачийг чинь тэд бас бүү мартаг. Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд. Гарцаагүй түүнийг нь олж хэл. Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр Газар дээр нэг бус удаа тохиолдоно. Чамд дурласан сайхан хөвгүүнийг Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь Чамайг хайрл... Б. Явуухулан гуайн "Алаг дэлхийд төрсөн минь учиртай"
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Алтан дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг үр нь болж баярлуулах гэсэн юм би
Алтан дэлхийд төрсөн минь учиртай
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгүй шувуудын үүрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсүү сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ уяраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм би
Ал...
Сэтгэлийн бачуурал
Цээжинд хөндүүрлэх зүрх минь
Цохилж чадахгүй бачуураад байна
Аньсаг нүдний сувд минь
Аягандаа тогтохгүй бөмбөрөөд байна
Сэтгэлээ онгойтол уйлсан юмсан
Сэмхэн сэмхэн арчсан юмсан
Ихэр татаж уйлалтай нь бишдээ
Энхрий үрс минь амгалан нойрсог дээ
Уртаас урт санаа алдавч
Уяхан сэтгэл минь үймэрсээр л байна
Аяа хүн байхын учир нь энэ юм уу
Урсах нулимс халуун байх нь сайхан юм уу?
Уйгах амьсгал бүлээн байх нь чухал юм уу?
Ай мэдэхгүй юм даа !
Амьдрал алгаа дэлгээд сайхан байна гэлцэх
Айлын алаг үрсийг ялгаж бас атгаад байна гэлцэх
Аав ээжийн нүгэл юмуу гэж гомдоллох
Азгүй миний зая...
Өчүүхэн харамсал
Хар дарсан зүүдээ өөрөө бий болгочихоод
Хайран залуу насандаа амьдралаас халширж цэрвээд Хайрын дуунд уярж хосууд харж баясаад Хархан бор нүдэндээ гунигийн нулимстай сууна Эмзэг энхрий насандаа эргээд очихыг хүсэж байна Энэхэн цаг хугацааг ухрааж өгөхийг гуйж байна Ээжийнхээ хатуу үгэнд зэмлүүлмээр байна Аавынхаа ариун мутарт алгадуулмаар байна 2011-04-17 С. Уугантуяа... Уучлаарай ааваа
Доголон нулимсаа нууж мишээдэг
Дэггvй охиноо уучлаарай ааваа
Догдлол хураан цээжиндээ тvгшиж
Дотогшоо нурж санасан шvv таныгаа
Духаа vнэрлvvлээд гараас тань атгахдаа
Дандаа атгаж чадахгvй ахархан заяандаа гомддог ч
Удахгvй дээ гэсэн хvлээлт сэтгэлд хадаастай
Уйлмаар байдаг ч нулимс аяганд минь тогтоостой
Уужуу бодолтой ухаан саруул аав минь та
Ухаан муу тэвчээргvй охиноо уучлаарай
Удтал хvлээлгэсэн бол ойлгож уучлаарай
Удахгvй тань дээрээ хvрээд очно оо аав минь.
...
Би
1. Өөртөө сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ энэ нь дутагдлаа засахгүй гэсэн үг биш. Үргэлж өөрийгөө өөрчилж, өнөөдрөөс маргааш илүү болохыг хичээх хэрэгтэй гэж боддог. Сайн чаддаггүй ч гэсэн хичээдэг болохоор мм, см-ээр ч гэсэн өөрчлөгдөж л байгаа байх.
2. Өөртөө итгэлтэй, өөдрөг гэж боддог. Гэхдээ заримдаа хэт болгоомжтой гэх юм уу, юмны муу талыг, сөрөг, болохгүй талыг түрүүлж харж сэргийлэх, амархан бууж өгөх хандлагатай. Нэг талаар өөдрөг биш ч гэмээр юм шиг. Сайн бодоход сөрөг талыг заримдаа хэтэрхий томруулж хардаг ч байж магадгүй. Энэ нь ч олон зүйлээс өөрийгөө хамгаалдаг байх. Сүүлийн үед... Мэдрэмж
Сая гадаа бороо ороод цонхоор сэрүүхэн салхи орж ирээд, чийг үнэртээд л, айраг уусандаа ч юм уу сэтгэл гэгэлзээд гараад гүйчихмээр л мэдрэмж төрж байна хэхэ. Тэгээд элдэв зүйл бодогдоод жоохон блогормоор санагдлаа... ...Юмсыг бид хүлээж авахдаа энэ сайн тэр муу, ингэвэл сайн тэгвэл муу гэж ялгавартайгаар хүлээн авч сурчээ. Энэ хэвшсэн үзлийнхээ үүднээс юмсыг, үзэгдлийг, мөн хүмүүсийг ялган таагүй зүйлээсээ зугтан таатай зүйлсээ өөртөө ойртуулан авахыг эрмэлздэг. Таагүй зүйлээсээ салахад жаргалтай болдог, таатай юмтай учрахдаа жаргалтай болдог. бид юмсад таатай таагүй шинж угаасаа байдаг г...
Дуунаас эхэлсэн чинь...
Сүүлийн үед ардын богино дуу, хуучны зохиолын дуунууд л сонсоод баймаар байдаг болчихож. Энэ дуучинд бүүр дурлаад байгаа. Сайхан ч дуулах юм, сайхан ч инээх юм, бас ярьж хэлж байгаа нь ч их таалагдаад байгаа. Дурласан дурласан, юуг нь нуух вэ
Нас мас яваад ингээд байна уу даа. хаха. Цаг хугацаа нэг бодлын их хурдан өнгөрөөд ч байгаа юм шиг. Гэхдээ 70-80 наслах байлаа гэхэд амьдрал талдаа ч ороогүй байдаг. Эхний 15 жилийг хүүхэд байсан гээд тооцохгүй бол бүүр ч цаг хугацаа өнгөрч шалиагүй ч юм шиг, цаана нь өчнөөн л хугацаа байгаа болохоор нэг ч их яараад ч яах юм билээ гэж бас бодох. Ятга... Аархал байна /Хошин хувилбар/
Дуэт vs Дуэль нэвтрүүлгийн оролцогч Эзэнмөнх
Лэксус, Бэнз, Рэнжроверын Тэнгэрлэг хүлгүүд гарашинд минь байна Алтан шар гинж, шүрэн хөөргүүд Ажлын ханан дахь сефэнд минь байна Үдийн цайгаа Буллд идээд Оройн хоолоо Аиришд зооглоод Шөнийн цагаар Масс ороод Шоудаж явсан аархал байна аа Зара, Гучи, Долче-Габана Зайсан дахь гэрийн шкафанд минь байна Хазсан алимны зурагтай Гар утаснууд халаасанд минь байна Боодол боодол долларыг ээ Болзоот хүүхэндээ цацаж явлаа Нацагийн хүү, Намбарын хүү, Цахиагийн хүүг Дааж явсан удаа байна аа... Зандан шоо
Үг: Ж.Бадраа
rnАя: Г.Бярваа rn rnrn rn rnХарцагын шунгах ирмүүнээр rnХадан халилд цойлохдоо rnХаа-чиг хүрэх ирээрээ rnХатан туурай нь бараагүй rn Дахилт: Залуу танхил насандаа rn Заяа холбон довтлогосоор rn Замилан хорвоог элээсэн rn Задан шоо гэгч морьтойсон rnЯхир сунгуу бартаагаар rnЯнгир ади... Хангал Зээрд /дууны үг/
Б. Хандын ая
rnС. Долдын шүлэгrn rnАлтай хангайн унаганхан rnАлиа саарлын удам аа хөө rnАмраг хоёрыг уулзуулсан rnАгсан зээрд морь оо rn rnГийнгоо зээ rnАгсан зээрд морь минь хөө rn rnУулын цаанаас түвэргээнтэй rnУургач хээрийн удам аа хөө rnУчралт хоёрыг уулзуулсан rnУнаган зээрд морио rn rnГийнгоо зээ rnУнаган зээрд морь минь хөө rn rnХангай газрын унаганхан rnХалиун саарлын удам аа хөө rnХайрт хоёрыг учруулсан rnХангал зээрд морь оо rn rnГийнгоо зээ rnХангал зээрд морь минь хөө rn rnЭнд дарж МУГЖ Нансалмаа гуайн дуулснаар сонсоорой rn rn rnrn rn rnrn... Хөдөө нутаг сайхан /Дууны үг/
Үг Д.Пүрэвдорж Ая З.Батсүх
rnУГЖ Д. Банзрагч rn rnrn rn rnАлсын анирхан уулс дундаа rnАгаарын ариухан хөдөө юм аа хөө rnАжил хийж амьдран суумаар rnАй даа сайхан нутаг юм даа хөө rn Уулс, үүлс гүнд нь туссан rn Усны тунгалаг хөдөө юм аа хөө rn Урт насалж удаан жаргамаар rn Урамтай сайхан нутаг юм даа хөө rnЦэлмэг тэнгэрийн одод тоолон rnЦэцэг нь түгсэн хөдөө юм аа хөө rnЦэвэрхэн охид нь хань болмоор rnЦэнгүүн сайхан нутаг юм даа хөө rn Хүний санаа ариухан цагаан rn ... Цовоо хонгор /дууны үг/
Үг. Ая. Т. Бат-Оргил
rn rnrn rnДаа вангийн хошууны Даваач залангийн rnТүмэн агтны түрүүнд дүүлж явдаг байлаа rnАрван таван лангийн алтан ембүүгээр rnАлс хол газарт зарагдсан билээ rn rnАргалын утаа нь униартаж айраг сэнгэнэсэн rnАлтан намраа арван жил зүүдэлж мөрөөдлөө rnЯзгуур ариун нутагтаа ясаа тавих гээд rnОройн нэгэн нарнаар оргож одлоо доо rn rnАлтаар чимсэн аргамж минь алдарч тасраад rnШандасын сайныг сорьсоор нутгаа би зорилоо rnШандын говийг гаталсаар шантарч ядарлаа rnШаргал сайхан тал минь тэртээ харагдлаа rn rnАнгасан говийг хамт гаталж анд болсон салхи ми... Сайхан монгол морь (Дууны үг)
МҮОНТВ-ийн сан хөмрөгөөс нэвтрүүлэг; УХААРЧ АМЬДРАХ ХОРВОО - Яруу найрагч Л.Дагвадоржийн уран бүтээлийн үдэшлэг
Үг. Л. Дагвадорж Ая. П. Пүрэвсүрэн Дуучин: УГЖ Ж.Нансалмаа Туулай сайхан зоонд нь Наран туяа солонгорсон Шашир суман дэлэнд нь Салхи исгэрэн наадсан Сайхан монгол морь минь Сайхан монгол морьд минь Зээр гүйцэм хурдаараа Хээр талыг туулдаг даа Унаган багадаа холд явсан чинь Унасан нутагтаа эргэж ирдэг Сайхан монгол морь минь Сайхан монгол морьд минь Дайны талбарт эндсэн эзнээ Дайсны саварт өртүүлэлгүй Дайчин нөхдөд нь хүргэж өгөөд Нулимс бөмбөрүүлэн зогсож ба... |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудХумийн тэмдэглэлХумийн тэмдэглэл Сүүлийн бичлэгүүдАймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байнаТа согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй. Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш. Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид .... Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò Авлигын мөнгийг бид төлдөг үү? Төрийхнийг зүхээд л ....... Заавал архи уух ёстой юм уу? ай Улс төржив ...би Тэвчиж тэвчиж уйлав Найзуудshinexvv g84 Tji bolodm Хүслийнжигүүр 300-н блог Tsoomii yuki Blessing Tara DESI Чойрын Хүү Uukiinaa |