Үнэт зүйл гэж хүн бүхэнд бий.Гэхдээ...

Дурсамж яриа 2

Бичсэн: xvv
23:43 , 2017-03-27 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 42 trackbacks .. Холбоос
...Гадаад явдлын яамны сайд байсан Аварзэд гэж хүн байсан. Цэдэнбал даргатай Оросод газраа өгөхгүй, би үр хойчийнхоо өмнө тийм юм хийж чадахгүй гэж анх зөрж муудаад, гарын үсэг бичиг цаасан дээр нь зураагүй юм гэдэг. Тэгээд тэр өдрөө гэртээ ирэхэд нь улсаас өгсөн бүх тавилга юмыг хурааж аваад, утсыг нь хүртэл таслаад явсан байсан гэж аавтай ярьж байхад нь би хүүхэд байхдаа сонсож байсан.

Удалгүй Албани руу элчин сайдаар явуулахад нь тэнд дайнтай байсан болохоор нь нутагтаа үхнэ гээд хаяад ирсэн гэдэг. Бас их хөгжилтэй хүн.

Ирэхээр нь нутаг руу нь (Говь-Алтайн Цогт сум) цөлөөд манай сума...


Дурсамж яриа

Бичсэн: xvv
22:38 , 2017-03-27 .. Бичигдсэн: Бодрол .. 0 сэтгэгдлүүд .. 37 trackbacks .. Холбоос
-Халтар манан хөөрөг гээд энэ их гоё дуу шүү.
-Таны нөгөө алддаг хөөрөг чинь халтар мана байсан билүү.
-Тийм жинхэнэ л халтар мана байсан. Нутагт байхад 5 үе дамжсан хөөрөг гээд 400 төгрөг билүү нэлээд хэдэн төгрөгтэй надад Намгаррэгзэн гээд миний нагац ах болох хүн өгч байсан. Яаж нагац болдгийг нь сайн мэддэггүй, нагац болох хүн гэдэг. Ганц охинтой байсан. Намайг очиход нэлээн бие нь тааруу охиноороо даалин шинээр хийлгээд миний халтар хөөрөгний эзэн ирлээ гээд өгч байсан юм.

Нэлээн сүүлд аавыг өнгөрдгийн өмнөхөн Эрдэнэ сум орчмын айлуудаар ажлаар явж байгаад ганц өвгөн байсан орхиод буцаад оч...


寄生獣 セイの格率 - Kiseijuu: Sei no Kakuritsu

Бичсэн: xvv
16:11 , 2017-03-07 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. 28 trackbacks .. Холбоос
Энэ Анимэ үнэхээр сонирхолтой, зэвүүн хийсэн анимэ байна. Философилог. Эхэндээ бага зэрэг эвгүй аймшгийн ч гэмээр эхэлдэг ч үйл явдал нь үнэхээр сонирхолтой, бас утга, үзэл санаа нь их дажгүй. Бас хүнд юм бодогдуулахаар юм.

Type: Fall 2014 Anime

Plot Summary: The 17-year-old Izumi Shinichi lives with his mother and father in a quiet neighborhood in Tokyo. One night, worm-like aliens called Parasytes invade Earth, taking over the brains of human hosts by entering through their ears or noses. One Parasytes attempts to crawl into Shinichi's ear while he sleeps, but fa...



ХҮҮХДЭЭ ТОМ БОЛОХООС ӨМНӨ ҮЛДЭЭХ 35 ДУРСАМЖ

Бичсэн: xvv
23:20 , 2017-03-05 .. Бичигдсэн: Хүмүүжил .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос


1. Номын санд хамтдаа оч – хүүхдэд ээ ном сонгож өг

2. Хамтдаа нарийн боов хий

3. Хамтдаа Легогоор хүүхдийнхээ мөрөөдлийн байшинг барь

4. Гарандаа будаг түрхэж, том ватум цаасан дээр гараараа зураг зур

5. Сайн найзыг нь гэртээ урьж, хамтдаа тогло

6. Хамтдаа усан бассейнд яв

7. Том өрөөнийхөө хивсэн дээр пикник хий

8. Хүүхэдтэйгээ бүтэн өдөржин музейгээр зугаал

9. Хамтдаа аавд нь захидал бич

10. Хамтдаа ролликоор гулгаж, дугуйн дээр сундалж яв

11. Яагаад таны хүүхэд онцгой талаар ярьж өг

12. Боломжтой бол хүүхдээ нэг өдөр ажил дээрээ дагуулж очоод, юу хийдгээ, яагаад өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэх нь ч...


Жирэмсэн болсон уу?

Бичсэн: xvv
15:43 , 2017-02-04 .. Бичигдсэн: Жирэмсэн .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Жирэмсний шинж тэмдэг

Жирэмсний шинж тэмдгүүдийг ерөнхийд нь эргэлзээтэй, магадлалтай, баттай гэж хувааж болно.  Эргэлзээтэй шинж нь дөрөв байна, эдгээрт:

Хоолны дуршил өөрчлөгдөх. Дуртай байсан хоолондоо дургүй болж, давсалсан, шарсан зүйлс, заримдаа бүр шохой, шавар гэх мэт хачин зүйл дурладаг болно. Түүнээс гадна өглөөгүүр дотор муухайрна.Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх. Урд огт тоодоггүй, эсвэл дуртай байсан тамхины утаа, үнэртэй ус, сүрчиг зэргийн үнэрт дургүй болно.Эмэгтэйн сэтгэл санаа тогтворгүй болох. Хөгжилтэй сэргэлэн байснаа гэнэт уцаарлангуй болж уйлах гэх мэтээр Солонгосын цувр...


Жирэмсний тестийг хэрхэн хэрэглэх вэ?

Бичсэн: xvv
15:39 , 2017-02-04 .. Бичигдсэн: Жирэмсэн .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Энэхүү тестээр биений юм ирэх ёстой хугацаа саатсанаас хойш 1 хоногийн дараа буюу эрт үед жирэмсэн эсэхийг тодорхойлох боломжтой. Хэрэв жирэмсэн болсон бол шээсэнд агуулагдах хорионы гонадотропины хэмжээ өдөр өдрөөр ихэсдэг.

Энэ тест нь 25мл буюу түүнээс дээш хэмжээний шээсэнд агуулагдах хорионы гонадотропиныг тодорхойлдог. Жирэмсэн бус эмэгтэйд 5мг хорионы гонадотропин  ялгарахыг хэвийн гэж үздэг. Сүүлийн биений юм саатахад шээсэн дэх  хорионы гонатодропины түвшин 100 mlU/ml болох ба жирэмсний эхний 3 сарын төгсгөлд хамгийн дээд хэмжээнд 100 000-200 000 mlU/ml –д хүрдэг.

З...


みどり Япон хэлний хичээлийн сонсох дасгал 1-7

Бичсэн: xvv
11:34 , 2017-01-29 .. Бичигдсэн: Янз бүрийн .. 0 сэтгэгдлүүд .. 15 trackbacks .. Холбоос
Сонсох, татах:
http://new-value.mn/news/p57


НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ, ОРЧУУЛАГЧ МИШИГИЙН ЦЭДЭНДОРЖИЙН СҮҮЛЧИЙН ЯРИЛЦЛАГА

Бичсэн: xvv
01:08 , 2017-01-02 .. Бичигдсэн: Өөртөө хадгалж авсан .. 0 сэтгэгдлүүд .. 9 trackbacks .. Холбоос

-50 насныхаа өндөрлөг дээр уран бүтээлийн амьдралаа эргэцүүлэн бодоход ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Монголын уран зохиолын их урсгалд орж, олон жил урслаа. Баярлах ч юм бий, харамсах ч юм бий. Монголын зохиолчдын эвлэл байгуулагдсаны 40 жилийн ойн үзэсгэлэнд үе үеийн зохиолчдын нэрсийг томоор бичиж тавиад миний нэрийг хассан байв.

Ю.Цэдэнбал тэргүүтэй Улс төрийн товчооны гишүүд үзэсгэлэнг үзэж байхад С.Удвал даргын нүүр рүү зохиолчдын эвлэлийн батлахаа чулуудсанаас хойш зохиолчдын хорооны хатавчинд амь зогоох болсон юм. Тэр үеэс л би гадаадад явах, шагнал урамшил зэргээс хасагдаж эхэлс...



Улаан бууртай тэмээ /Монгол ардын харилцаа дууны үг/

Бичсэн: xvv
22:42 , 2016-11-30 .. Бичигдсэн: Дууны үгс .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
  Улаан бууртай тэмээгээ
Хураанаа гэсэн чинь яалаа даа
Улаан хүрмийн зах дээр
Уулзнаа гэсэн чинь яалаа даа х3
Улаан бууртай тэмээнүүд
Усанд ороод саатлаа даа
Улаан хүрмийн зах чинь
Урсаж үерлээд чадсангүй х3
Хар бууртай тэмээгэээ
Хураанаа гэсэн чинь яалаа даа
Хатуу зөөлөний зах дээр
Харгалдана гэсэн чинь яалаа даа
Хар бууртай тэмээнүүд
Харгана руу ороод саатлаа даа
Хатуу зөөлөний зах чинь
Харанхуй болоод чадсангүй х3
Хүрэн бууртай тэмээгээ
Хураанаа гэсэн чинь яалаа даа
Хүрэн хүрмийн зах дээр
Хүлээнээ гэсэн чинь яалаа даа х3
Хүрэн бууртай тэмээнүүд
Хүрээ рүү ороод саа...


Цэрэг чамдаа хайртай /дууны үг/

Бичсэн: xvv
22:12 , 2016-11-30 .. Бичигдсэн: Дууны үгс .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос



Сийлэгмаа - Цэрэг чамдаа хайртай хамт. СТА Н. Гантулга ҮГ:

Нараа дагасан сүргийн бэлчээрт
Намайгаа гээд давхиад ирэхэд чинь
Налаад суудаг толин чулуунд
Найз минь чи харагдаад байдаг юм.

Цохилох халуун зүрхэнд гийсэн
Цолмон хар нүдэнд чинь би хайртай
Шингэн дуутай хүүхэд зангаараа
Шинэхэн цэрэг чамдаа би хайртай

Цэнгэг нуурын өнгөн мандалд
Цэнгээнт шувууд чуулсан өдөр
Цэцэг ичээн чамайгаа үнсэхэд
Цэргийн дуудлага өвөрт байсан юм аа

Сэвшээ салхитай ноднин жилийх шиг
Шиврээ бороотой намрын өдөр
Шинээлийн товчиндоо алтан соёмботой
Шинэхэн цэрэг би чинь тангараг өргөнө

Эвээ дагасан хайрын сэт...


Ажил амьдрал

Бичсэн: xvv
13:34 , 2016-08-16 .. Бичигдсэн: Бодрол .. 2 сэтгэгдлүүд .. 2 trackbacks .. Холбоос
"Ажлын мал" болно "Робот болно" г.м бол ер нь их утгагүй ойлголт санагддаг. Тэнэг үг. Би л лав 8 цаг унтаад үлдсэнд нь бараг ажилладаг. Гэхдээ би өөрийгөө мал ч юм уу, робот гэж боддоггүй. Хүссэн, дуртай зүйлээ хийгээд л аз жаргалтай сууж байна. Мэдээж хэцүү, ядрах үе гарна. Гэхдээ хэнд ч гай болоогүй, хэн нэгний санааг зовоогоогүй, хэнд ч өргүй, санаа зовох зүйлгүй байгаа маань аз жаргал гэж боддог.

Тэгэхээр миний хувьд бол ажил гэдэг бол амьдрал. Амьдралын хамгийн гол чухал хэсэг гэж бодож байна.

Ер нь хэрэгцээндээ ханаад сурах ер нь сэтгэлийн амар амгалангийн гол үндэс юм шиг санагддаг...


Хүсэл - Хэрэгцээ - Боломж

Бичсэн: xvv
12:00 , 2016-08-16 .. Бичигдсэн: Хувьсгалын .. 0 сэтгэгдлүүд .. 4 trackbacks .. Холбоос
"Хэрэгцээ", "Хүсэл" гэдэг 2 юм шал өөр гэдгийг хүн төрөлхтөн ойлгох хэрэгтэй юм шиг. Хэрэгцээ бол чамд өдөрт 3 аяга хоол хангалттай. Харин хүсэл бол хязгааргүй, юу ч идмээр байж болно. Идээд байвал хязгааргүй идэхийн донтой болоод таргалаад үхдэг.

Хэрэгцээ нэг хүнд оюутны 2x3м хэмжээтэй нэг жижиг өрөөнд гал зуух хөргөгч, плитка, гудас байхад болдог. Харин хүсэл бол 3 давхар 10 өрөөтэй, 2 машины гражтай хувийн байшинтай, зам түгжрээд байгаа тул нисдэг тэрэг авмаар байна гэдэг зүйл. Тиймээс хэрэгцээ, хүсэл хоёроо ялгаж ойлгох хэрэгтэй.

Хүсэл бол хязгааргүй ээ бүх хүүхдээ үнэтэй, тансаг сургуульд ...


Айн Рэнд ^Миний худалдаж авсан нөхөр^

Бичсэн: Uukiinaa
16:30 , 2016-07-23 .. Бичигдсэн: өгүүллэг .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм... Зөвхөн чив чимээгүй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахын тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо би ярьж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэсэн итгэл найдвар минь байсаар байгааг би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг үлдээгүй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн үүдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хүн гарахгүй гэж би найднам. Бүх юм дуусахын өмнөх ...


20160423

Бичсэн: xvv
06:06 , 2016-04-23 .. Бичигдсэн: Хувийн .. 0 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Ойрын үед олон зүйлийг мэдэрч, бас надад хамгийн чухал, миний хувьд, надад, зорилго, тэмцэл, амьдралын утга учир болсон хүнээ ойлгож мэдэрсэн. Сүүлийн хэдэн жил багагүй эрч хүчтэй, завгүй ажиллаж амьдрах болсон. Одоо бүүр ч илүү зорьж, зориглож амьдарна.

Найзууд намайг хайр дурлалын тал дээр туршлагатай, дурламтгай гэдэг. Олон ч хүнд шохоорхож, дурлаж, татагдаж байсан. Харин жинхэнэ хайр гэж хүмүүсийн ярьдаг, хайр ба сэтгэл гэж зүйлийг мэдэрч байснаа мэдээгүй байсан, илүү ойлголоо гэж мэдрэгдэж байна.Одоо бол Хайртай гэж итгэлтэйгээр хэлж чадах, хамт байхыг хүсэх ганц л хүн бий. Олон ...


Сексээр эмчилж болох 15 өвчин

Бичсэн: xvv
11:39 , 2016-04-18 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. 5 trackbacks .. Холбоос
Толгойны өвчнөөс эхлүүлээд даралт ихсэхийг хүртэл эрүүл мэндэд тохиодог олон эмгэгийг сексээр эмчилж болно гэдгийг та мэдэх үү. Гэтэл эрдэмтэн судлаачид удан хугацааны судалгаа,  туршилт, ажиглалтын явцад үүнийг баримтаар нотолсон байна. Секс нь эрэгтэй эмэгтэй хүний эрүүл мэндийн олон эмгэгийг эмчилдэг болохыг эрдэмтэд хэлж байна.

Хамгийн түрүүнээ л хэлэхэд секс гэдэг бол биеийн тамирын дасгал. Нэг удаа секс хийх тэр 30 орчим минутад та ойролцоогоор 85 калори алдаж  чадна. Та үүнийг 42 удаа хийлээ гэвэл 3600 кг калори буюу хагас кг жингээ гээж чадна. Ингэхээр та ямар ч фитнес энэ тэ...



Зөвлөгөө уншив

Бичсэн: xvv
15:08 , 2016-04-04 .. Бичигдсэн: Хувийн .. 0 сэтгэгдлүүд .. 3 trackbacks .. Холбоос
Эр хүн шиг эр хүн байх гэж нэг ойлголт байгаад байх шиг байгаа юм. Мэдээж хүн бүрийн хувьд харилцан адилгүй ойлголт байх. Гэвч ерөнхийдөө янз бүрийн зөвлөгөөнүүд байдаг. Ойрд амьдрал, хамтран амьдрах гэх мэт талаар бас арай өөр өнцгөөс харж мэдэрч байгаа болохоор зарим зөвлөгөө уншаад, бас өөртөө жоохон сануулга болох үүднээс тэмдэглэж хуулж аваад сууж байна. Бодож явахад илүүдэхгүй шүү хүү минь ээ:

Маргаанд ялах гээд байх шаардлагагүйУйтгар гуниглалд цагаа дэмий бүү үрНэг зүйл тэр чигээрээ байхгүй. (Өөрчлөлтийг бас өөрөө хийж болно)Хэрэв чи хэн нэгэн бүсгүйд хайртай л бол амжиж сүй тавиарай (з...


Араа ба үнэр

Бичсэн: xvv
21:38 , 2016-03-28 .. Бичигдсэн: Чөлөөт цаг .. 0 сэтгэгдлүүд .. 1 trackbacks .. Холбоос
Хотын нэг байшингийн цонхоор 30 нэлээн гарсан ганц бие нэг залуу хамт амьдардаг бүсгүйгээ хүлээнгээ уйдсан залхсан байдлаар дээрээс харж зогсоно. Цаг наашилж дулаан орсон ч гадаа утаатаа хэвээр, загалтсан цонхны цаадах хот уйтгартайяа гэрэл гялбалзан харагдана. Магадгүй өөр нэгний хувьд энэ гэрлүүд жаргалтайгаар ирмэж, шоунд урин дуудаж байж ч магадгүй л юм.

Бага байхад байсан хот их л өнгөлөг гэгээлэг байсан мэт. Социализмын үеийн гэгдэх хуучны зурагнуудыг харж байхад их л сайхан цэвэрхэн байсан санагддаг. Хэдхэн жилийн өмнө бол эдгээр гэрлүүд ирмэн дуудаж оройн энэ цагт өөрийн эрхгүй гэгэлзэж...


Амар түвшин /Дууны үг/

Бичсэн: xvv
12:36 , 2016-03-16 .. Бичигдсэн: Дууны үгс .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Агаархан тэнгэр нь ариун тунгалаг байж
Алагхан цэцгүүд минь анхилуун тансаг байг
Алтанхан нарныхаа амин туяан доор
Ачтайхан ээжтэйгээ амар түвшин сууя

Алиманхан сарны доор мөнгөн шүүдэр бууж
Рашаанхан хурын дээж мөнхийн тунсаг байг
Рашаанхан дусал түүнд чамайг харж баясаад
Амрагхан чамтайгаа амар түвшин сууя

Аадрын үүл догшин байвч дайран өнгөрөхдөө
Агь гангын үнэрийг бас сэргээн сэнгэнүүлж байг
Анхилхан талынхаа үнэрийг шингээсэн
Алиахан хүүтэйгээ амар түвшин сууя

Аясын салхи хуурын дууг холхид цуурайтуулж
Аяланхан хангинанхан найруу дуурсаж байг
Азтайхан жаргалаа хуур...


Ванлий - Монгол ардын дуу

Бичсэн: xvv
22:09 , 2016-03-14 .. Бичигдсэн: Дууны үгс .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ааш байгаад Ванлий гэдэг чинь
Амрагийн сэтгэл ээ хөхө
Агаар тэнгэрийн дөрвөн дагиний нэг нь гэнэ шүү хөхө
Ааш байгаад Ванлий хуарын Буянхишиг да лам чинь хөө
Арын хийдийн Ванлий шүтээний нэг нь л гэнэ шүү хөө

Заадас үсээ хагалсан сайхан ч Ванлий хөхө
Захтай торгыг өмссөн сайхан ч Ванлий хөхө
Захын сумын Буянхишиг үзвэл зангирч үхмээр Ванлий хөө
Залуучууд түүний нь үзээд харуусмаар Ванлий хөө

Хар үсээ хагалсан сайхан ч Ванлий хөхө
Хамба торгыг өмссөн үзэсгэлэнт Ванлий хөхө
Хаалган сүмийн Буянхишиг үзвэл хахаж үхмээр Ванлий хөө
Хамаг олон залуучууд хараад харуусмаар Ванлий хөө

Зуугийн сүмдэ...


Төлбөргүй кассын систем + кассын хэвлэгч

Бичсэн: xvv
18:43 , 2016-02-09 .. Бичигдсэн: Мэдээ .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос



"Нэг сумаар хоёр туулай буудна" гэж Монголчууд ярих дуртай. Тэгвэл ийм боломжийг бизнес эрхлэгчдэд олгохоор болсон таатай мэдээллийг яг одоо танд хүргэж байна. Тодруулбал НӨАТ-ын сугалааны кодтой программ хангамжийг хэвлэх машины хамтаар үнэгүй авах боломжтой ажээ.
Мэдээж өнөө цагт үнэгүй юм байхгүй гэж та бодож байж болно. Гэхдээ л бизнес эрхлэгч танд НӨАТ-ын дугаар бүхий баримт хэвлэх программыг, принтерийн хамтаар үнэгүй суурилуулж нэг сумаар хоёр туулай буудах боломжийг ibarimt олгож байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хэрэглэгчиддээ гар утас үнэгүй өгч яриа болон дата хэрэглээн...



{ Сүүлийн хуудас } { 10 -р хуудас Нийт хуудасны тоо: 111 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Хумийн тэмдэглэл
Хумийн тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Аймгийн төвийн айлууд лааны гэрэлд амьдарч байна
Та согтсон бол цагдаагаар гэртээ хүргүүлэх эрхтэй.
Төсөв бол мөнгө, Гэхдээ мөнгө биш.
Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй төрийн албан хаагчид ....
Төрийн түшээдèéí нүгэлèéí òóõàé îéëãîëò
Авлигын мөнгийг бид төлдөг үү?
Төрийхнийг зүхээд л .......
Заавал архи уух ёстой юм уу? ай
Улс төржив ...би
Тэвчиж тэвчиж уйлав

Найзууд

shine
xvv
g84
Tji
bolodm
Хүслийнжигүүр
300-н блог
Tsoomii
yuki
Blessing Tara
DESI
Чойрын Хүү
Uukiinaa